Украин: Дайны дараах сэргээн босголтод 750 тэрбум ам.доллар хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Украин: Дайны дараах сэргээн босголтод 750 тэрбум ам.доллар хэрэгтэй

Украин: Дайны дараах сэргээн босголтод 750 тэрбум ам.доллар хэрэгтэй

ОХУ-ын түрэмгийллийн дараа Украиныг сэргээх гурван үе шаттай төлөвлөгөөнд 750 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тус улсын Ерөнхий сайд Даваа гаригт мэдэгдэв. Денис Шмигал мөн Швейцарын зохион байгуулсан Украины сэргээн босголтын бага хуралд ОХУ-ын түрэмгийллийн улмаас тус улсын дэд бүтцэд 100 гаруй тэрбум ам.долларын шууд хохирол учирсан гэж мэдэгджээ.

Сэргээх төлөвлөгөөг санхүүжүүлэх гол эх үүсвэр нь Оросын олигархуудаас хураагдсан хөрөнгө байх ёстой гэж Украины засгийн газар үзэж байна. Украины сэргээн босголтын төлөвлөгөө нь гурван үе шаттай төлөвлөгдөж байна. Эхний үе шат нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд чухал ач холбогдолтой, үргэлжилсэн усан хангамж, түр зуурын орон сууц, эмнэлэг, сургууль зэрэг тулалдаан дуусмагц эхлүүлэх яаралтай хэсэг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж