АНУ-ын Чикаго хотын ойролцоо Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр зургаан хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарав. Гэмт этгээд өндөр барилгын дээвэр дээрээс буудсан байжээ. Иллинойс мужийн Хайланд Паркт болсон арга хэмжээ орон нутгийн цагаар 10:15 цагт буун дуунаар зогсжээ. Нийт 24 хүн үймээний үед шархдаж,эмнэлэгт хүргэгдсэн байна.
Цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм. Цагдаа нар сэжигтнийг 22 настай Роберт Е.Кримо III гэж тодорхойлсон ба аюултай төрлийн зэвсэг авч явж байсан гэв. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн этгээд жагсаалд оролцогчдыг онилж, дуранд өртсөн хүн болгон руу буудаж байжээ.
Баярын парад 10:00 цагт эхэлсэн боловч 15 минутын дараа халдлага гарсан юм. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын хүрээнд хөвөгч, марш хөгжмийн хамтлаг, олон нийтийн цэнгүүнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.Сэжигтэн этгээдийг ойролцоох дэлгүүрийн дээвэр дээрээс иргэд рүү буудсан гэж үзэж байгаа бөгөөд тэндээс "галт зэвсгийн нотлох баримт" олдсон гэж цагдаа нар мэдэгдэв. Энэхүү өдөр нь Америкийн колони улсууд Их Британиас тусгаар тогтнолоо 1776 оны долоодугаар сарын 4-нд олж авсан ба үндэсний баяр болгон тэмдэглэдэг юм.
Эх сурвалж:BBC
Америкт буун дуу халдлага тасрахгүй юмаа. 2022-07-05 66.181.191.30
Хүн болгонд б** эзэмшүүлдэгээ л болих хэрэгтэй.
Зочин 2022-07-05 213.87.158.213
>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
ZOCHIN 2022-07-05 77.205.52.11
Dandaa bie bieniigee buudaj alj baidag esvel delxiin busad uls orond dain samuun degdeej baidag xaashaa yanziin muu yum buxen shuglesen oron be
Зочин 2022-07-05 66.181.181.142
Тэр тэмдэглээд байгаа баярын нь агуулгын дагуу явагдсан арга хэмжээ гэлтэй. Анх индианчуудыг эд нар яаж түйвээж тэнд эзэн суусан билээ. Одоогийн Европчуудын өвөг дээдэс бусдыг дээрэмдэгсдийн баяр бөлгөө….
Зочин 2022-07-05 202.126.88.218
Yamar ih uzen yadalt, atgag sanaa ve
Зочин 2022-07-05 64.119.21.108
Бусдын цусыг урсгасаны баяр