АНУ-ын Чикаго хотын ойролцоо Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр зургаан хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарав. Гэмт этгээд өндөр барилгын дээвэр дээрээс буудсан байжээ. Иллинойс мужийн Хайланд Паркт болсон арга хэмжээ орон нутгийн цагаар 10:15 цагт буун дуунаар зогсжээ. Нийт 24 хүн үймээний үед шархдаж,эмнэлэгт хүргэгдсэн байна.
Цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм. Цагдаа нар сэжигтнийг 22 настай Роберт Е.Кримо III гэж тодорхойлсон ба аюултай төрлийн зэвсэг авч явж байсан гэв. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн этгээд жагсаалд оролцогчдыг онилж, дуранд өртсөн хүн болгон руу буудаж байжээ.
Баярын парад 10:00 цагт эхэлсэн боловч 15 минутын дараа халдлага гарсан юм. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын хүрээнд хөвөгч, марш хөгжмийн хамтлаг, олон нийтийн цэнгүүнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.Сэжигтэн этгээдийг ойролцоох дэлгүүрийн дээвэр дээрээс иргэд рүү буудсан гэж үзэж байгаа бөгөөд тэндээс "галт зэвсгийн нотлох баримт" олдсон гэж цагдаа нар мэдэгдэв. Энэхүү өдөр нь Америкийн колони улсууд Их Британиас тусгаар тогтнолоо 1776 оны долоодугаар сарын 4-нд олж авсан ба үндэсний баяр болгон тэмдэглэдэг юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ