НАСА-ийн албан тушаалтан Хятадын сансрын хөтөлбөрийн талаар мэдэгдэл хийжээ. Тодруулбал, НАСА-ийн администратор Билл Нелсон Хятадын сансрын хөтөлбөрийг “цэргийн сансрын хөтөлбөр” гэж хэлсэн байна. Энэхүү мэдэгдлийг Хятадын тал хариуцлагагүй гэж буруушаан, эрс эсэргүүцжээ.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өдөр тутам хийдэг хэвлэлийн бага хурлынхаа үеэр энэ талаар мэдэгдсэн. “НАСА баримтуудыг үл тоомсорлож, Хятадыг гүтгэж байгаа нь анхны тохиолдол биш. АНУ сансрын хог хаягдал хэрхэн бий болгосон, сансар дахь зэвсгийн уралдаанд хэрхэн өдөөн турхирч буй талаар Билл Нелсон сайн мэдэх ёстой. Сансар огторгуйг энх тайвнаар ашиглахад АНУ асар их аюул учруулж байна. Сүүлийн жилүүдэд АНУ сансар огторгуйг байлдааны талбар гэж илэн далангүй тодорхойлох болсон. Мөн сансрын довтолгооны зэвсэг бүтээж, байршуулж, энэ талаарх хууль эрх зүйн хэлэлцээрийг удаан хугацаанд идэвхгүй эсэргүүцсэн” гэж Жао Лижиан хэллээ.
Түүнчлэн АНУ бусад орны сансрын агентлагуудад дур зоргоороо хориг тавьж, Хятадтай хамтрах замыг нь хязгаарлах хууль санаачилж байна. Хятад улсын хувьд сансар огторгуйг энх тайвнаар ашиглахыг дэмжиж, зэвсгээр уралдахыг эсэргүүцнэ гэв.
Эх сурвалж: CHINA TODAY
Зочин 2022-07-05 66.181.161.24
Хяталын көю өрнийхэн өөрсдөдөө тххлагдаагүй бол гөрддөг
Зочин 2022-07-05 202.21.108.250
hujaa ust ust
Зочин 2022-07-05 202.9.47.135
Олон улс сансрыг зөв ашиглах нь Сансарт (төмрийн хаягдал хог их болсон .Энэ нь хүн төрөлхтөнд аюултай) гээд ярьдаг ,үздэг байлаа Эрдэмтдийг зөвийн нь сонсох хэрэгтэй.
Зочин 2022-07-05 213.87.158.213
>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
үүнийг л ойлгох хэрэгтэй 2022-07-05 192.82.86.159
Америкийн ганц хийж чаддаг ажил нь Орос Хятадыг гүтгэх,худал хуурмаг мэдээ тарааж харлуулах ш дээ.Гайхаад байх юм байхгүй ээлжит хар ПИАР аал хийж байгаа хэрэг.
Зочин 2022-07-05 202.21.108.250
bool avna