“НАСА баримтуудыг үл тоомсорлож, Хятадыг гүтгэж байна”

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

“НАСА баримтуудыг үл тоомсорлож, Хятадыг гүтгэж байна”

“НАСА баримтуудыг үл тоомсорлож, Хятадыг гүтгэж байна”

НАСА-ийн албан тушаалтан Хятадын сансрын хөтөлбөрийн талаар мэдэгдэл хийжээ. Тодруулбал, НАСА-ийн администратор Билл Нелсон Хятадын сансрын хөтөлбөрийг “цэргийн сансрын хөтөлбөр” гэж хэлсэн байна. Энэхүү мэдэгдлийг Хятадын тал хариуцлагагүй гэж буруушаан, эрс эсэргүүцжээ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өдөр тутам хийдэг хэвлэлийн бага хурлынхаа үеэр энэ талаар мэдэгдсэн. “НАСА баримтуудыг үл тоомсорлож, Хятадыг гүтгэж байгаа нь анхны тохиолдол биш. АНУ сансрын хог хаягдал хэрхэн бий болгосон, сансар дахь зэвсгийн уралдаанд хэрхэн өдөөн турхирч буй талаар Билл Нелсон сайн мэдэх ёстой. Сансар огторгуйг энх тайвнаар ашиглахад АНУ асар их аюул учруулж байна. Сүүлийн жилүүдэд АНУ сансар огторгуйг байлдааны талбар гэж илэн далангүй тодорхойлох болсон. Мөн сансрын довтолгооны зэвсэг бүтээж, байршуулж, энэ талаарх хууль эрх зүйн хэлэлцээрийг удаан хугацаанд идэвхгүй эсэргүүцсэн” гэж Жао Лижиан хэллээ.

Түүнчлэн АНУ бусад орны сансрын агентлагуудад дур зоргоороо хориг тавьж, Хятадтай хамтрах замыг нь хязгаарлах хууль санаачилж байна. Хятад улсын хувьд сансар огторгуйг энх тайвнаар ашиглахыг дэмжиж, зэвсгээр уралдахыг эсэргүүцнэ гэв.

Эх сурвалж: CHINA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж