Хөнгөлөлттэй эмийн программ түр хугацаанд саатсан

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй эмийн программ түр хугацаанд саатсан

Хөнгөлөлттэй эмийн программ түр хугацаанд саатсан

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй эм авах боломжтой. Сар бүрийн эхэнд хөнгөлөлттэй эмийг бичүүлдэг ч өнөөдрөөс  /2022.07.05/ тус программ ажиллахгүй болсон талаар иргэд цахим хуудастаа бичжээ. Тус программ яагаад ажиллахгүй болсон талаар холбогдох газраас тодрууллаа.

ЭМДЕГ-аас асуухад “Цахим системд алдаа гарсан. Орон даяар сүлжээ тасарч программ бичилт хийгээгүй. Одоогийн байдлаар системийг хэвийн болгож эхэлсэн. Хөнгөлөлттэй эм бичүүлэх иргэд маргаашнаас эмчдээ хандаж бичүүлэх боломжтой.

Инфляци нэмэгдсэнтэй холбоотойгоор эмийн үнийн саналыг шинэчлэхээр ажиллаж байна.

Одоогоор иргэд 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд багтсан эмийг даатгалаар хөнгөлөлттэй авч байна. Эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр 33 худалдааны нэршлийн эмийг нэмсэн. Түүнээс хойш жагсаалтад эм нэмээгүй. 574 худалдааны нэршлийн 174 ерөнхий нэршлийн эмийг олгож байгаа. Өнгөрсөн жил хөнгөлттэй 370 мянга гаруй эм иргэд авсан. Ямартай ч программыг яаралтай засварлаж, цаашид эмийн нэр төрөл, үнийг шинэчлэх ажлууд хийгдэнэ. Иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөсөө асууж, эмээ бичүүлэх боломжтой” гэсэн юм.

Иргэдийн хэлж байгаагаар программ ажиллахгүй байгаагаас гадна зарим нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан байна. Хөнгөлөлттэй эмийн тухайд тархины цусан хангамж, ходоод, элэг цөс, зүрх судас, дотоод шүүрлийн эмийг 60 хүртэлх хувь, харин бусад төрлийн эмийг 30 хүртэлх хувь хөнгөлдөг. Эдгээр эмүүдээс жагсаалтаас хассан зүйл байхгүй. Зөвхөн программын сүлжээ унасан гэдгийг албаны хүн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж