
Диспетчерын системд нь доголдол гарсан учир хойд Европын ихэнх хэсгийн нислэгт саатал гарсан байна. Баасан гаригийн энэ асуудлын улмаас 700 нислэг хойшлогдож, хэдэн арван мянган хүн нисэх буудлуудад саатсан байлаа.
Нидерландын Маастрих хотод байгаа нийт тивийн нислэгийн хяналт болон радарын удирдлагын компьютерын алдаа ийнхүү агаарын тээврийн сааталд хүргэжээ.
Баасан гаригийн оройноос нисэх буудлууд бага багаар нислэгээ сэргээсэн ба системын гажуудлыг оройхон засч чадсан байна.