Копенгагены зэвсэгт этгээд сэтгэцийн эмнэлэгт хоригдож байна

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Копенгагены зэвсэгт этгээд сэтгэцийн эмнэлэгт хоригдож байна

Копенгагены зэвсэгт этгээд сэтгэцийн эмнэлэгт хоригдож байна

Данийн худалдааны төвд халдлага үйлдэж, гурван хүний аминд хүрсэн 22 настай гэмт этгээд сэтгэцийн хаалттай тасагт хоригдох шийдвэрийг Даваа гаригт гаргажээ. Эрх баригчид түүнийг эрүүл бус сэтгэхүйтэй гэж үзэн, терроризмын үйлдэл хийсэн гэж сэжиглэхгүй байгаа гэв.

Түүнийг 24 хоног цагдан хорьж, сэтгэцийн эмчийн үзлэгт хамруулна гэж эрх баригчид мэдэгдэв. Дани улсын эрүүгийн шүүхээс түүний нэрийг олон нийтэд зарлахгүй гэх хуулийн дагуу шийдвэр гаргасан байна.

Дани улсын хувьд 2015 оноос хойш зэвсэгт халдлага гарч байгаагүй ба энэхүү үйл явдал олон нийтийн санааг хүчтэй зовоож байгаа юм.

Зэвсэгт этгээд 17 настай хоёр, 47 настай хоёр эрэгтэйг хөнөөсөн байна. Өөр долоон хүн шархадсан ба тэдний дөрөв нь хүндээр шархадсан байна. Хорин хүн өөр гэмтэл авч хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийн ахлах байцаагч Сорен Томассен сэтгүүлчдэд энэ үйл явдлыг одоогийн нотлох баримтад тулгуурлан "терроризм" гэж үзэх боломжгүй гэж ярьжээ. Мөн сэжигтэн бусадтай хамтран үйлдсэн гэсэн шинж тэмдэг байхгүй байна.

Сэжигтэн баривчлагдах үедээ винтов, сум, хутга зэргийг эзэмшиж байсан бөгөөд түүнийг Дани дахь сэтгэцийн эмч нарын хяналтад байдаг гэж цагдаа нар мэдэгджээ. Данийн бууны хууль хатуу бөгөөд зарим ан агнуурын буунаас бусад бүх галт зэвсгүүдэд цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай. Гэвч тус 22 настай гэмт этгээдэд буу олгох зөвшөөрөл байгаагүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж