"Монголчууд Оросын суганы үс болох ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

"Монголчууд Оросын суганы үс болох ёсгүй"

"Монголчууд Оросын суганы үс болох ёсгүй"

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан зарим иргэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр жагсаал хийж байна.Жагсаалд оролцогчид "Монгол дахин Оросын суганы үс болохгүй", "Монголын ардчиллыг Азизовоор доромжлуулахаа боль" гэсэн уриа барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна.


Нийслэлийн АН-ын дарга Э.БАТ-ҮҮЛ: 

-Монголыг яагаад ч Оросын суганы үс болгохгүй. С.В.Лавров тэгж бодож байгаа бол санааны гарз гэдгийг зориуд хэлэх гэж энд ирсэн юм. Монгол эрх чөлөөтэй, нэр төртэй орон. Сүүлийн 30 жилд эрх чөлөөнийхөө амтыг мэдэрч гарсан ард түмэн. Эргэж түүнийг колоничлох гэж, өөрийнхөө бохир үйлдлийн дагуул болгох гэж байгаа бол бид эсэргүүцэн тэмцэх болно. Бид бас ард иргэдийнхээ зүрх, зоригийг сэргээх гэж ирсэн. Украинтай эв санаагаа нэгтгэсэн залуучууд болон Д.Монголхүү энд ирсэн. Тэрбээр гавлагдах шүүхийн шийдвэртэй ч Монголын залуучуудын зүрх зоригийг унтраахгүйн төлөө энд хүрэлцэн иржээ.

Монголын Путинчүүд зэрлэг аархуу болж буйг иргэд мэдэж байгаа. Гурил цацдаг, зоддог болсон. Путинчүүдээс айхгүй. Монголчууд олуулаа эр зоригтнууд болсон. Хэлмэгдсэн хүмүүсийг мартаж болохгүй гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар болон гишүүдэд хандаж хэлье. Төрийн ордны хажууд 40,000 хэлмэгдсэн хүний хөшөө байгаа шүү. Энэ хүмүүсийг Зөвлөлтийн удирдагчдын даалгавар, шахалтаар устгасан. Эдгээр хүмүүс Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдагч нар Монголд зохион байгуулах үхлийн тоглоомны золиос болсон юм. Үүнийг төрийн түшээд битгий мартаарай. Дөрвөн Ерөнхий сайд болон өчнөөн төрийн зүтгэлтнийг аваачиж цаазалсныг битгий мартаарай. Хэрвээ бид Оросын суганы үс болбол ийм хувь заяаг та нар бас хүлээнэ шүү. Лавровын түрэмгийллийг дэмжихгүй гэдгээ эр зоригтойгоор хэлмээр байна" хэмээн ярилаа.

Аялагч Г.ГАНХҮҮ:

-Миний хувьд бол хоёр сарын 24-нд дайн эхэлснээс хойш бол дайныг бол жирийн монгол иргэний хувьд эсэргүүцсэн. Иймээс  өнөөдөр ирсэн шалтгаан бол энэ . Нэгдсэн үндэсний байгуулагад бүртгэлтэй 190 гаруй орноос 144 нь энэ дайныг эсэргүүцсэн 53 нь түдгэлзсэн дөрвөн улс энэ дайныг дэмжсэн байдаг. Монголчууд бид нар дайныг эсэргүүцсэн 140 орны нэг нь байж хамтын нийгэмлэгийн гишүүн байх ёстой.  Биднийг Оросын эсрэг хүмүүс гэж ойлгоод байдаг ерөөсөө тийм биш. Жишээ гэхэд би Орос сургууль төгсөж тус орны хэлийг сурсан бас найз нөхөд ч бий. Гол нь энэ Оросын дэглэмийг  сөрж байгаа гэдгийг ялгаж салгаж  ойлгох ёстой. Монгол улсад  өнөөдөр иргэн бүр үзэл бодлооо чөлөөтэй илэрхийлэх бүрэн  боломжтой. Энэ дайныг дэмжих дэмжихгүй нь хувь хүний асуудал. Энэд цугласан иргэд ч гэсэн өөрсдийн үзэл бодлоороо нэгдсэн юм.  Аль нэг үзэл санааг нь зөв буруу гэж шүүх эрх байхгүй. Саяхан болсон үүргэвчтэй аялалынхаа хүрээнд 10 гаруй улсаар аяллаа. Нэг асуудлыг би олж анзаарлаа. Оросууд маань дэврүү хөөрүү сэтгэлтэй чанга чанга ярьдаг улсууд. Гэвч сая дайнаас хойш таарсан чинь би үнэхээр Оросуудыг өрөвдлөө. Нүүрээ нууж Оросоор ярихаасаа эмээж байна. Энэ дайн Орос ард түмний жирийн иргэдэд хүнд цохилт болж байна.

Төрийн соёрхолт Д.СОСОРБАРАМ: 

-Манай яруу найрагч М.Цэдэндорж хэлсэн нэг үг байдаг. Үхсэн мөртлөө амьд хүн, амьд мөртлөө үхсэн хүн байх юм. Тэгээд би энэ үгний утга залгаж суу билэгт А.Амар сайдын үгийг хэлье гэж бодлоо. Би Оросын ард түмэнд элэгтэй Монголын ард түмэнд хайртай. Коминустуудыг яснаасаа үзэн яддаг хүн. Хэрвээ би буруутай бол Бүгд найрамдах Монгол ард улсын иргэн учраас шүүхээр шийдэх ёстой гэсэн гэж ярьдагдаа. Түүний үндэснээ гэсэн үзэл санаа амьд байгаа. Нөгөө талаар 1937 оны 11 сарын 26 -нд буудуулсан П.Гэндэн гэж хүн хэлсэн байдаг. Сэлмэн хамартай сахал  Иосиф Сталины эсрэг би  Монгол эх орныхоо төлөө байнга тэмцэнэ гэсэн гэдэг. Ингэж хэлснийх нь төлөө хавь ойрынх нь хүмүүс матсан тэгээд буудуулсан. Үүнийг ярьсан нь бидний одоо энэд ярих эрх чөлөөг хамгаалах гэж тэд тэмцсэн. Өнөөдөр би энэд ирсэн учир нь  С.В.Лавров  гэдэг гадаад хэргийн сайдаа Азизов гэдэг  Монголоос салдаггүй. Бараг ёсөн жил болсон  Монгол улсын эрх чөлөө рүү өндийгчөө аваад хариарай гэж хэлэх гэсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
38
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж