БНСУ-ын инфляци 24 жилийн хамгийн дээд түвшинд хүрэв | News.MN

БНСУ-ын инфляци 24 жилийн хамгийн дээд түвшинд хүрэв

БНСУ-ын инфляци 24 жилийн хамгийн дээд түвшинд хүрэв

БНСУ-ын инфляци 24 жилийн хамгийн дээд түвшинд хүрэв

БНСУ-ын инфляцийн түвшин зургадугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувьд хүрсэн нь 1998 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнийг тус улсын Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст өнгөрсөн Мягмар гаригт нийтэлсэн тоо баримт нотолж байна. Тус улсын хэрэглээний үнийн өсөлт 2022 оны тавдугаар сард 5.4 хувьд хүрчээ. 1998 оны арваннэгдүгээр сард тус улсын инфляци 6.8 хувьд хүрч байсан аж.

Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, тахлын дараах эрэлт нэмэгдсэн, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэрэг нь инфляци өсөх үндсэн шалтгаан болсон талаар “Ёнхап” мэдээлэв.

Тус улсын Үндэсний статистикийн хорооны ажилтан О Ун Сон "Эрэлтийн хүчин зүйл инфляцид нөлөөлөөгүй гэж хэлж болохгүй. Үнийн өсөлтөд гадаад нийлүүлэлт ихээр нөлөөлж байна" гэж хэлжээ.

Хэрэв одоогийн чиг хандлага үргэлжилбэл жилийн инфляци Өмнөд Солонгосын Сангийн яамны таамаглаж байснаас 4.7 хувиар давах бололтой. Хүнс, шатахууны үнийн өсөлтийг тооцохгүйгээр БНСУ-ын суурь инфляци өнгөрсөн зургадугаар сард 3.9 хувьтай байжээ.

Эх сурвалж: YONHAP, KOSTAT.GO.KR, TASS,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-05 118.221.209.45

гайгүй л байна шдээ дэлгүүрүүд үнэ нь айхтар нэмээгүй. гол хүнсний барааны үнийг барихын тулд улсаас будаа гурилын нөөцөө гаргаж зарна гэсэн. мэдээж улс болгон хямралд зориулж нөөцөлдөг . газар дор олон хөргөгч агуулахтай улс шдээ. монголд байхгүй дээ замбараагүй хүй нэгдлийн нийгэмтэй болчихсон улс

Avatar

Зочин 2022-07-05 213.87.158.213

^^^ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Өмнөд Солонгос гэхдээ хэзээ ч айхтар хямрахгүй ээ. 2022-07-05 64.119.24.166

Бардам хэлж чадна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж