Лавровын айлчлалын талаар гадаадын хэвлэлүүд юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Лавровын айлчлалын талаар гадаадын хэвлэлүүд юу хэлэв?

Лавровын айлчлалын талаар гадаадын хэвлэлүүд юу хэлэв?

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр /2022.07.05/ Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хоёр улсын хамтын ажиллагаа, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар хэлэлцэнэ.

Сергей Лавровын айлчлалын талаар гадаадын цахим хуудсуудад төдийлөн дурдаагүй байна. Энэтхэгийн “Uni India” цахим хуудсанд Сергей Лавровыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Улаанбаатар хотод айлчилж байна гэжээ. Хоёр улсын гадаад хэргийн яамны тэргүүн нар зургадугаар сарын 2-нд утсаар ярих үедээ өнөөдрийн айлчлалыг товлосон байна.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Түүнчлэн олон улсын тавцанд болон бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар ярилцах юм байна. Айлчлын үеэр Лавровыг Монгол Улсын төрийн дээд удирдлагууд хүлээн авч уулзана гэжээ.

Энэтхэгийн цахим хуудсаас гадна “Music news first” хуудас энэ талаар бичихдээ биолабораторийн асуудлыг дурдсан байв.

Оросын төрийн мэдээллийн “Tass” агентлаг мөн айлчлалын талаар мэдээлэл оруулсан байна. Хоёр улсын гадаад хэргийн сайд нар хамгийн сүүлд 2021 оны зургадугаар сард Москвад уулзсан. Мөн Сергей Лавров хамгийн сүүлд 2016 онд Монгол Улсад айлчилсан талаар “Tass” агентлаг нийтэлжээ.

Украин дахь Оросын тусгай цэргийн ажиллагааны явцын талаар Сергей Лавров мэдээлэл өгч магадгүй гэж тус хуудсанд бичжээ. Түүнчлэн "Big Asia" цахим хуудсанд ч айлчлалын талаар ерөнхий мэдээллийг нийтэлсэн байна.

Эх сурвалж: UNI INDIA, MUSIC NEWS FIRST, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж