Микки Маус удахгүй Диснейг орхиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Микки Маус удахгүй Диснейг орхиж магадгүй

Микки Маус удахгүй Диснейг орхиж магадгүй

Диснейн 95 жилийн зохиогчийн эрх хоёр жилийн дараа дуусах гэж байна. Тиймээс Микки Маус удахгүй Диснейн баатарх байхаа больж магадгүй болов. Анх Микки Маус 1928 онд бүтээгдсэн бөгөөд хүүхэд насны бэлэг тэмдэг болж чадсан юм.

АНУ-ын зохиогчийн эрхийн хуульд урлагийн бүтээл оюуны эрхийн өмч болсон тохиолдолд 95 жилийн турш хүчинтэй гэж заасан байдаг. Энэ нь Mикки Маус 2024 оноос эхлэн нийтийн эзэмшил гэх тодотгол авч, Дисней зохиогчийн эрхээ алдах юм.

“UCLA” хуулийн сургуулийн баримтат кино,хуулийн клиникийн туслах захирал Даниел Майеда The Guardian-д “Хэрвээ Микки Маус Диснейн мэдэлд байхаа больчихвол хүн бүхэн тус дүрийг ашиглаж, өөрсдийн түүхээ бичиж болно” гэж ярьжээ. Диснейн хувьд зохиогчийн эрхээ алдаж болох ч барааны тэмдэг зэрэг хувцас хэрэглэлийг нь хувьдаа хадгалж болох юм.

Эх сурвалж: unilad

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж