МҮБХ-ны тэргүүлэгчид цол нөхөн олгохыг дэмжлээ | News.MN

МҮБХ-ны тэргүүлэгчид цол нөхөн олгохыг дэмжлээ

МҮБХ-ны тэргүүлэгчид цол нөхөн олгохыг дэмжлээ

МҮБХ-ны тэргүүлэгчид цол нөхөн олгохыг дэмжлээ

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүлэгчид өчигдөр/2022.07.04/ хуралджээ. Тус хурлаар зарим бөхчүүдэд цол нөхөн олгох талаар хэлэлцэж, олонхын саналаар үүнийг дэмжсэн аж. Ингэснээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага нь бөхчүүдэд цол нөхөн олгох саналыг Ерөнхийлөгчид танилцуулах гэнэ.

Монгол бөхийн түүхэнд зарим бөхчүүд тухайн үеийн нийгмийн байдлал, өмнө эрхэлж байсан ажлаасаа шалтгаалан амжилтаа үнэн зөв үнэлүүлж, хүртэх ёстой цолоо хүртэж чадаагүй тохиолдлууд байдаг. Тодруулбал, хоёр удаа ес даван үзүүрлэж, 1930 онд арав даван түрүүлж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан С.Шагж, хоёр удаа ес даван үзүүрлэж, 1935 онд арав даван түрүүлж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат улсын арслан Л.Чимэд, төрийн наадамд хоёр удаа үзүүрлэж, 1933 онд арав даван түрүүлж байсан Завхан аймгийн Идэр сумын харьяат “Урт гарт” хэмээх М.Лхагва зэрэг хэлмэгдсэн бөхчүүдэд Монгол Улсын аварга хэмээх цолыг нөхөн олгох тал дээр бөхийн холбооны тэргүүлэгчдийн олонх санал нэгджээ.

Мөн өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон чансаа өндөр 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Хэрэв Ерөнхийлөгч дээрх саналыг дэмжвэл амжилтаа зүй ёсоор үнэлүүлж чадаагүй олон бөхчүүд цолоо нөхөн хүртэх боломж бүрдэнэ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил аймгууд бөхийн барилдаанаа зохион байгуулж, түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд зохих цолыг нь олгосон. Үүнээс гадна хурдан морины бүсийн уралдаанууд болж, тус уралдааны амжилтаараа уяачид цолоо хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Стандарт 2022-07-05 198.206.160.20

Монголын бөхийн холбоо,Магалжав аа…. Бөхчүүд,удирдлагаараа хэлэлцээд Бүх цолтоны Малгайн тэмдэг,залаанд Стандарт хэмжээ тогтоогооч…нэг үйлдвэрээр хийлгэж,цол болгонд өөр өөр, нэг стандарттай малгайн тэмдэг,залаатай болговол жигд харагдахаас гадна эмх журамтай,дүрэмтэй байх юм. Тэгэхгүй бол хүн бүр өөр өөр тэмдэг залаатай, ямар цол гуншинтай нь ч мэдэгдэхгүй, ЛАМ асман нь уу? гoёл загвар уу? Бөх засуул уу? мэдэгдэх юмгүй бөөн алиа салбадай шиг юмнууд явна даа…

Avatar

зочин 2022-07-05 64.119.22.57

Байгууллагын ойд арай цол өгөхгүй байлгүй дээ.

Avatar

Зочин 2022-07-05 192.82.86.179

Шагж, Лхагва, Чимэд нар үхсэн нь, хэлмэгдсэн нь хохь биш л юм бол үзүүлэх амжилтаа үзүүлсэн бүр давтсан гарцаагүй аваргууд. Өнгөрсөн жилийн тэр барилдааныг ч бүх үзэгч, бөхчүүд улсын наадмын барилдаан л гэж ойдгож хүлээж авсан. Барилдаан ч чанарьай үзүүштэй сайхан болсон. Ямар гавьяа байгуулсан нь тодорхойгүй урлагийнхан сошиалаар нүдсээр байгаад л гавьяагүй баахан гавьяаттай болсонтой, болж байгаатай зүйрлэх ёсгүй. Тогтоосон босгоо давж цол авах болзлоо хангасан учир өгөх нь зүйтэй.

Avatar

Уншигч 2022-07-05 103.212.117.133

Ё0 цол гэдэг юм авахгүй бол үхэх нь үү.эх орныхоо төлөө амь насаа алдсан эрэлхэг нэгэндээ улсын баатар цол нэхэн олгодоггүй биздээ.бөхийн цол чимгийг нөхөн олгоно гэж ёстой инээдэм юм.

Avatar

Зочин 2022-07-05 64.119.24.153

Одоо боль. Алдар цол нөхөн олгоно гэдэг чинь бөөн будилиан маргаан гомдол дагуулах юм байна аа.
Энэ олон түмний сэтгэгдэл ямар байгааг хар л даа.
100 жилийн ой энэ үёийхэндээ ганц заяах хэдий ч ингэж хэтийдэж болохгүй ээ.
Ёс журам цадиг жудаг аа хойч үедээ шударгаар чанга идэштэй үлдээх ёстой юм шүү дээ.
Тэгш ойн баяр гээд хойч үе маань 3 даваад л улсын цол авчихдаг. Өрсөлдөгч нэгнээ бүлэглэн гүтгэж дайрч байгаад замаасаа зайлуулчихдаг шагнал харамж алдар нэрэнд дурлагч суолгомооргүй байна.

Avatar

зочин 2022-07-05 66.181.186.149

Цэргийн начин Тэгшээд улсын цол олгоё. Тэрбээр намтартаа 5 дараалан улсад барилдаж 5 давсан тухайгаа намтартаа бичжээ

Avatar

зочин 2022-07-05 66.181.186.149

Бөхийг тэтгэвэрт гарах насанд нь бүгдэд нь хөдөлмөрийн баатар, гавьяат цол өгч баймаар юм. Одон тэмдэгээ Эрээнд арай хямд үнээр захиалаад л болоо юм биш үү

Avatar

Нуур 2022-07-05 202.126.90.71

Хувьсгалаас хойш 10 давж түрүүлсэн О.Аюур / /өв/мээтэн Х.Дэлэг Ар улаан хүзүү Б.Банзар /Ар/ Ш.Гилэг/Дор/П.Баточир /Төв/ молиго бүргэд Л.Балсан /Дор/ хумбаан хар Б.Төрбат /Ар/ М.Бэхочир /Сэл/ нар байдаг Дээр нь С.Шагж /за/ цэргийн М.Лхагва /за/ урт гарт Л.Чимэд /төв/ мөнгөнморьтын нарын амжилтаараа дээгүүр арслангууд байдаг.

Avatar

Зочин 2022-07-05 213.87.158.213

* Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-05 64.119.24.153

Түвдэндорж аваргад Хөдөлмөрийн баатар Ардын багш. Хад аваргад Хөдөлмөрийн баатар. Мөнхэрдэнэд аварга цол. Жавхлантөгс заан цол..П.Сүхбат арслан цолоо авах ёстой шүү..
МҮБХ дотроо л бөхийн асуудалаа шийдээч дээ.
МУХБ. АРДЫН болон ГАВЪЯАТ цолыг ерөнхийлөгчийн зарлигаар олгож байх ёстой.
Энэ начин заан хуурнин шуугигч нтр юманд ерөнхийлөгч оролцож доош ордогоо болиоч.
Бүүр эрхэм АБТА. ЭХТА..Онц тээврчин Онц сэргийлэгч зэргийг салбарын яам сайд нь л олгож байдаг юм билээ.

Avatar

Зочин 2022-07-05 64.119.24.153

Үнэн хүчит.цог жавхлант олон түмнийг баярлуулагч хуурнин шуугигч гэсэн гуншин цол ерөнхийлөгч өгөөд байдаг нь утгагүй байдаг шүү.

Avatar

Зочин 2022-07-05 64.119.24.153

Ёрөнхийлөгч энэ бөхийн цол юмтай зууралдаж доош орж байдаг нь зохимжгүй байдаг шүү дээ.. МҮБХ ингэж л цол гуншинг нь өгчихдөг байх нь зөв. МҮБХ нэг шийд гаргамаар байдаг дээрээс шийд харж ямар ч эрх мэдэлгүй Бөхийн холбоо байдаг юм билээ дээ

Avatar

Зочин 2022-07-05 64.119.26.214

Цол өгөх юм бол энэ жил 1024 гэж хуцах хэрэг алга, зүгээр л 101 жилийн барилдаан 513оо барилдуул

Avatar

Kdi 2022-07-05 98.204.176.20

Yun toloo 100 jil bilee dee.buh bohchuudiin tsoliig olgoh heregtei

Avatar

Цу 2022-07-05 66.181.161.29

Магалжаваа Мөнхэрдэнэ аварга Сүхбат Гантогтох нарт арслан өгөөчээ

Avatar

Jk 2022-07-05 98.204.176.20

Turuulj uzeegui avarga gej baih esgui shuu.yu yarij bn

Avatar

Ji 2022-07-05 98.204.176.20

Turuuleegui avarga geheer munkherdened oort n tiimhen sanagdah blgui dee

Avatar

Зочин 2022-07-05 66.181.161.56

Маш зөв

Avatar

Зочин 2022-07-05 192.82.80.157

Энэ Магалжав эргүү мал хэнээс нь авилга авчихаад чичрээд бнаа . Балай балай юм хуцаж байхынхаа оронд наадмын билетийг ченжүүдэд бөөндсөнөө яриач

Avatar

баяраа 2022-07-05 66.181.161.2

Та нар үхсэн ард нь нөхөж цол олголоо гэж битгий х**….. амьддаа цолоо авмаар байна 100жилээр барилдаад цолгүй хохирлоо……???????

Avatar

зочин 2022-07-05 124.158.65.68

манай монголчууд энэ нийгэм маань ингэтлээ ялзрах гэж дээ. бүр үнэн унхиагүй арчаагүй дорой болжээ. бүр нөгөө ертөнцөд оччихоод бгаа хэдэн бөхчүүдэд цол нэхэн олгоно гээд маргалдаад цэцэрхээд яаана даав бүр хэлэх үг алга. улс орон нийгэм ард түмэн чинь урагшаа хөгжих байтал бид бүр арагшаа тэхнээ бүр хөгжлийн алдаа оноогоо дүгнэхийн оронд хэдэн бөхчүүдийн цолны тухай. монголчууд минь ингэтлээ солиорох тэнэгтэх гэж дээ. бид бүхэн дэлхийгээс тэнэглэлийн дээд хурдаар тасран холдож бнаа.

Avatar

Зочин 2022-07-05 192.82.78.65

МХЗЭ- ийн 100 жилийн ойд барилдсан бөхчүүдэд цол олгох нь буруу. Цол олгох барилдаан байсан бол бөхчүүд шал өөр ам авч шал өөр барилдаан болох байсан шүү дээ.

Avatar

Зочин 2022-07-05 202.21.118.186

Түрүүлээгүй арслангуудад өгсөн цолоо буцаах тухай бас хэлэлцэх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн арслангууд ч биш бас өөр цолтнууд ч байгаа.

Avatar

hunnu 2022-07-05 202.21.127.169

yasan yum oilgodoggui malnuud ve. 100 jiliin oig odoo hiine geed baihad nodningiin yum yariad baih yum. hovdiin erguu dagznuud. tanai nutgaas avarga arslan baitugai oligtoihon nohoi ch turuhgui shu

Avatar

зочин 2022-07-05 66.181.166.196

Энэ цол гэж олон улсын жишиг, их спортод байдаггүй балай юм аа больсон нь дээр байх аа, цол, ам авах энэ тэр бол найрааны жинхэнэ эх үүсвэр, нэг их далай даян дархан аварга энэ тэр гээд л цоллуулаад байдаг ч үэнэндээ бол цэргийн хүүхэд ч дийлэхгүй гарууд шал арчаад байх нь эвгүй л харагдах юм байна ш дээ, үгүй бол цолондоо барилдаж чадахгүй бол цолыг нь хураадаг болох хэрэгтэй

Avatar

Зочин 2022-07-05 202.9.46.50

Хүй долоон худагт болсон барилдааныг 100 жилийн ойн баярын барилдаан гэж сонсоогүй л юм байна. Тэнд цолны болзол хангасан бөхчүүдийг энэ наадмаар л харах үлдлээ. Хэрвээ улсын цолны болзол хангах юм бол чимэг нэмэе.

Avatar

Зочин 2022-07-05 64.119.21.25

ЖИНХЭН МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ГАВЪЯА ЯРИГДАЖ БАЙГАА УЧИР ЭРЛИИЙЗҮҮД ХОЛХОН БАЙНА УУ!!!

Avatar

Ц.Товуусүрэн 2022-07-05 202.21.104.2

Залуучуудын байгууллагын ой, Бөхийн холбооны ойд зориулсан барилаанд амжилт гаргасан бөхчүүдэд Баяр наамын тухай хуулийг баримталж шагнал олгох нь зохимжтой юу? Хуульчид байр сууриа хэлнэ биз дээ.

Avatar

Зочин 2022-07-05 203.91.115.47

Санжмятавын Шагжийг 9 давж 2 удаа үзүүрлээд байхад арслан өгөөгүй мөртөө Нацагийн Жамъянд анх удаагаа үзүүрлэнгүүт арслан өгсөн. Учир нь тэр Дэмидийн нутгийн бөх байсан юм.Лхагва бол яалт ч үгүй даруулсан. Тэр бодит шөвгүүд байтугай хүчээр буулгуулж 2 удаа түрүүгээ алдсан. Нэг нь цагдаа Содномд, нөгөө нь корпус командлагч Мангалын Бэх-Очирт хүчээр буулгуулсан. Хоюуланд нь Малж гэгч гарч түүнд сануулан "хүчээр барилдаж давбал амь насанд аюултай" гэж сануулан буулгуулсан.

Avatar

Зочин 2022-07-05 202.179.25.6

шагж нь шарын цэрэгт явж байсан гэдэг байх шүү

Avatar

Кса 2022-07-05 202.126.90.124

Шагж гуай шарын цэргээс зугтаж гэрээрээ орох үед нь эцэг нь морийг нь тавьж явгалаад баригдаж алуулсан. Ардын цэргээс халагдсан жилдээ. Нутгийн настайчууд ярьдаг байсан юм. Эцэг нь мунхаг хүн байж.

Avatar

Зочин 2022-07-05 202.126.90.71

1931 онд хурандаа Бэх очирт буулгуулж 1932 онд Содном цагдаад буулгуулсан.Дарамт шахалт ирээгүй бол олон түрүүлэх байсан юмм билээ. 10 удаа шөвгөрсөн

Avatar

Зочин 2022-07-05 203.91.115.54

Гуя дагаж хүзүүгээ болио. Ноднингийн барилдаан бол хүчингүй. Харин эдгээр бөхчүүд бол яалт ч үгүй аварга хүмүүс. Тэд лам явсан, Дэмидийн бүлэгт элссэн гэх зэрэг шалтгаануудын улмаас хилмэгдсэн юм.

Avatar

Зочин 2022-07-05 103.212.116.107

Ноднингийн бартлдаан яахаараа хүчингүй байдаг юм бэ

Avatar

Зочин 2022-07-05 203.91.115.56

Бид нэг төртэй улс мөн үү? Төр засаг нь шийдвэрээ гаргачихаад байхад хэдэн олон нийтийн байгууллага том толгойлоод төрийн шийдвэрийг зөрчөөд явж байж болохгүй биз дээ? Хэрэв тийм юм бол бидэнд улс гэж байгаад яадын? Одоо цагт хэдхэн бэлтэй хүмүүс ярилцаад овооны наадмаас даншиг хүртэл нүсэр наадам зохион байгуулж чадаж байна. Монголчууд 30 жилийн өмнөхтэй харьцуулшгүй чадал суужээ. Гэхдээ тэглээ гээд улс, төрөө үл ойшоогоод байвал бид яаж оршин тогтнох юм бэ?

Avatar

Зочин 2022-07-05 66.181.161.72

Байгууллагын ойд барилдсан банди нарт цол өгөхгүйээ

Avatar

Зочин 2022-07-05 202.55.188.100

МӨӨЕӨ АВАРГА ГУРВАН УДАА ТҮРҮҮЛЖ БАЙЖ АВАРГА ЦОЛОО АВСАН БАЙДАГ. ҮНИЙГ БАС ХЭЛЭЛЦЭХГҮЙ БАЙСАН ЮМ УУ ?

Avatar

Зочин 2022-07-05 69.140.7.224

Дархан болчихсон болхоор хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн

Avatar

Ар 2022-07-05 59.153.112.237

100 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ ТОМООР ХАРААД ӨГӨХ НЬ ЗӨВ ӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж