МҮБХ-ны тэргүүлэгчид цол нөхөн олгохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

МҮБХ-ны тэргүүлэгчид цол нөхөн олгохыг дэмжлээ

МҮБХ-ны тэргүүлэгчид цол нөхөн олгохыг дэмжлээ

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүлэгчид өчигдөр/2022.07.04/ хуралджээ. Тус хурлаар зарим бөхчүүдэд цол нөхөн олгох талаар хэлэлцэж, олонхын саналаар үүнийг дэмжсэн аж. Ингэснээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага нь бөхчүүдэд цол нөхөн олгох саналыг Ерөнхийлөгчид танилцуулах гэнэ.

Монгол бөхийн түүхэнд зарим бөхчүүд тухайн үеийн нийгмийн байдлал, өмнө эрхэлж байсан ажлаасаа шалтгаалан амжилтаа үнэн зөв үнэлүүлж, хүртэх ёстой цолоо хүртэж чадаагүй тохиолдлууд байдаг. Тодруулбал, хоёр удаа ес даван үзүүрлэж, 1930 онд арав даван түрүүлж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан С.Шагж, хоёр удаа ес даван үзүүрлэж, 1935 онд арав даван түрүүлж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат улсын арслан Л.Чимэд, төрийн наадамд хоёр удаа үзүүрлэж, 1933 онд арав даван түрүүлж байсан Завхан аймгийн Идэр сумын харьяат “Урт гарт” хэмээх М.Лхагва зэрэг хэлмэгдсэн бөхчүүдэд Монгол Улсын аварга хэмээх цолыг нөхөн олгох тал дээр бөхийн холбооны тэргүүлэгчдийн олонх санал нэгджээ.

Мөн өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон чансаа өндөр 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Хэрэв Ерөнхийлөгч дээрх саналыг дэмжвэл амжилтаа зүй ёсоор үнэлүүлж чадаагүй олон бөхчүүд цолоо нөхөн хүртэх боломж бүрдэнэ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил аймгууд бөхийн барилдаанаа зохион байгуулж, түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд зохих цолыг нь олгосон. Үүнээс гадна хурдан морины бүсийн уралдаанууд болж, тус уралдааны амжилтаараа уяачид цолоо хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж