Европын холбоо Оросын оронд Намибитай гэрээлнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Европын холбоо Оросын оронд Намибитай гэрээлнэ

Европын холбоо Оросын оронд Намибитай гэрээлнэ

Европын холбоо Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулахаар хичээж буй. Энэ хүчин чармайлтынхаа хүрээнд Намиби улстай устөрөгчийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

Устөрөгч нь чулуужсан түлшний оронд хэрэглэж болох хамгийн ялгаруулалт багатай бүтээгдэхүүн юм. Дэлхийн хамгийн хуурай, хүн амын нягтаршил багатай орнуудын нэг Намиби улсад ногоон устөрөгчийн салбар шинээр бий болж байна.

Харин Европын холбооны хувьд ихэнх хэрэглээ нь хий ашиглан үйлдвэрлэсэн саарал эсвэл цэнхэр устөрөгч юм. Энэ нь зардал ихтэй мөн ялгаралт ихтэй. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглан ногоон устөрөгчийн импортоо нэмэгдүүлэхээр зорьжээ.

Европын холбоо тавдугаар сард танилцуулсан эрчим хүчний стратегидаа 2030 он гэхэд 10-аас доошгүй тонн ногоон устөрөгч импортлох зорилт тавьсан. Мөн дахин 10 сая тонныг үйлдвэрлэх юм байна. Энэ төлөвлөгөөний дагуу ирэх арваннэгдүгээр сард болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр Намиби улстай гэрээ байгуулах аж. Тодруулбал, устөрөгч, ашигт малтмалын асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм.

Санамж бичигт импортын хэмжээ, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн хугацааны талаар маш бага мэдээлэл агуулсан хэдий ч урт хугацааны түншлэлийн зам нээгдлээ гэсэн үг аж. Европын холбооноос Намибид үзүүлэх шууд санхүүжилт хязгаарлагдмал байх магадлалтай ч бусад хөрөнгө оруулагч болон ногоон бондоор дамжуулан санхүүжилт татах боломжтой юм.

Намибийн Үндэсний төлөвлөлтийн хорооны ерөнхий захирал Обет Канджозе ногоон устөрөгчийн асуудлаар хэлэлцээ хийнэ гэж хэлсэн ч ашигт малтмалын тухайд ямар нэгэн тайлбар хэлээгүй байна.

Дашрамд дурдахад, Германы засгийн газар Намибийн ногоон устөрөгчид 40 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр хэдийнэ тохиролцжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж