Марк Зукерберг ажилтнууддаа хатуу анхааруулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Марк Зукерберг ажилтнууддаа хатуу анхааруулга өгчээ

Марк Зукерберг ажилтнууддаа хатуу анхааруулга өгчээ

“Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өнгөрсөн долоо хоногт ажилчидтайгаа дугуй ширээний ярилцлага хийжээ. Тэрбээр, компани хүнд хэцүү үетэй тулгараад байгааг онцлоод, дор бүрнээ ур чадвараа ахиулж, “CV”-ээ шинэчлэх шаардлагатайг хатуу анхааруулсан байна. Мөн “Байх ёсгүй олон хүн энэ компанид байгаа, тэд нар ажлаасаа гарч болно” гэжээ.

“Мета” компани 10 мянган шинэ инженер ажилд авахаар төлөвлөсөн байсан боловч үүнийгээ 6000-7000 болгож бууруулсан байна. Ингэснээрээ одоо байгаа ажиллах хүчиндээ илүү хатуу зорилтуудыг тавьсан гэв.

“Өдгөө бидний түүхэн дэх хамгийн муу, уналттай үе тохиож байна. Хүлээлтийг давуулж, өөртөө зорилго тавь. Энэ газар танд тохирохгүй гэж бодож байвал сонголт таны гарт” гэж Зукерберг ажилтнууддаа хэлжээ.

“Мета” компани метаверс технологи руу шилжсэнээр түүхэндээ анх удаа “Facebook” хэрэглэгчдийн тоо буураад буй. Өнгөрсөн сард тус компани хэт бодит буюу бодит ертөнцөөс ялгагдахааргүй шахам шинэ “VR” чихэвчээ танилцуулсан.

Эх сурвалж: DAILY STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж