Хийлдэг завьтай алга болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Хийлдэг завьтай алга болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Хийлдэг завьтай алга болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ны өдөр Буйр нууранд хийлдэг завьтай хоёр том хүн, гурван хүүхэд алга боллоо гэх дуудлага бүртгэгджээ. Энэ дагуу цагдаагийн газраас шалгахад  2-22 насны таван иргэн хийлдэг завьтай явж байгаад алга болжээ.

Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн …. дугаар анги, 2 дугаар застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидтай  хамтран зохион байгуулж өнөөдөр өглөө 05:15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо 4 километр орчимд эсэн мэнд хөвж байсныг олсон байна.

Иймд иргэд та бүхэн гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж