“Шатахууны үнэ наадмаас өмнө нэмэгдэхгүй” | News.MN

“Шатахууны үнэ наадмаас өмнө нэмэгдэхгүй”

“Шатахууны үнэ наадмаас өмнө нэмэгдэхгүй”

“Шатахууны үнэ наадмаас өмнө нэмэгдэхгүй”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос шатахууны үнийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр “Шатахууны үнэ наадмын өмнө 900 төгрөгөөр нэмэгдэх талаар буруу мэдээлэл гарсныг тухайн мэдээлэл тавьсан сайт залруулсан байна лээ. Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Яагаад гэвэл Монгол Улс, ОХУ-аас 500 төгрөгөөр хямд түлш хэрэглэж байна. Энэ оны дөрөвдүгээр сард “Роснефть” компанитай Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хэлцэл хийж, шатахууны  үнийг 25 хувиар бууруулж, тухайн үед 1510 ам.доллар байсан шатахууныг 840 ам.доллар болгосон. Тэр үеэс эхлээд манайх ОХУ-аас хямд бензин хэрэглэж эхэлсэн. Зөвхөн АИ-92 бензинийг хэлж байгаа юм шүү. Өнөөдрийн байдлаар ОХУ-д АИ-92 2800 төгрөг байхад,  манайд 2390 төгрөг байна. ОХУ-д өмнө хийсэн хэлцлийг үргэлжлүүлэх саналыг хоёр удаа тавьсан. Манай дэд сайд хоёр удаа, миний бие арванхоёр, гуравдугаар сард хоёр удаа явж шатахууны үнийн асуудлаар уулзсан.  Энэ бүх хэлцэл, захианы хүчинд хямдралтай үнээр авсан. Үүнийг цааш нь үргэлжлүүлье гэх асуудал яригдаж байна. Мэдээж энэ саналыг тавдугаар сараас эхлэн тавьсан. Гэсэн хэдий ч ОХУ саналаа эцсийн байдлаар ирүүлээгүй байна.

Шатахууны үнэ наадмын өмнө нэмэгдэхгүй. Үүнийг аж ахуй нэгжүүдтэй ярилцсан. Гол нь ОХУ-аас ирэх саналыг хүлээж байна. Орос манайд өгсөн 25 хувийн хямдралыг үргэлжлүүлээд олголоо гэхэд зах зээлд үнэ өссөн учраас одоогийнхоос өсөх нь тодорхой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 2022-07-05 139.5.216.113

Хямд гээд машины бензин насос эвддэг байх ёстой юу ???

Avatar

Зочин 2022-07-05 213.87.158.213

)))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-05 59.153.112.213

Худал , луйвар заль дарлал , дарамт , хонжоо ашмг л хийх гэж байгаа нь үнэн

Avatar

Зочин 2022-07-05 66.181.160.43

нэмчихсэн байна лээ ш дээ 2500 гээд бичээстэй байна лээ ш дээ тэрийг олж хариуцлага тооцооч

Avatar

Тчооө 2022-07-05 64.119.18.244

Барилгын сайд гэж ямар хүн бнаа. Ер харагдахгүй юм. Гэтэл Монголд товөдей баригдаж байгаа барилгууд усанд автаж, фасад нь нурж, хэдхэн жил болоод навсайж байна. Энэ зүгээр үү. Хотын машины аймшгийн утааг хариуцдаг рүн байхгүй дунд нь хаягдцаг. Бид утуулж амьдарч байна. Энэ арай бишээ

Avatar

Зочин 2022-07-05 66.181.161.111

Yondon gej ajlaa xiix chadvagvi yumiig zailuulaach shathyynii xeden kompaniydiin xalaasand orchixson bn ygaasaa rosnevtiig oryylj ir xaynd n xyamd benzin bhad baahan nuglaa gargaj nemj ashig olj bna rubleer tootsoogoo xiivel xyamd shde

Avatar

Зочин 2022-07-05 202.21.105.204

Naadmaas omno nemehgui … naadmiin daraa nemne ….. kkkkk

Avatar

Зочин 2022-07-05 195.206.105.195

Монголоос бусад улсад 50 хувь хөнгөлөөд байна, жаахан ажил хийлдээ, шатахууны компаниудыг дагаад л сэвээд, бураад л, гөлийгөөд л байх юм.

Avatar

Ха 2022-07-05 64.119.29.144

Естой худлаа авах юмаа. 1510 ын 25% гэдэг нь 377.5. хасахаар 1132.5 болно. Юун 850 вэ!!! Эрхууд А92 бензин жижиглэнгээр 48 рубль бна. енеедрийн хуурамч ханшаар 48 * 58 = 2784 бна. Беений унэ 2000 ч хурэхгуй байгаа.

Avatar

Зочин 2022-07-05 202.21.114.170

1110 доллар, сэтгүүлч алдаа гаргасан байна

Avatar

Зочин 2022-07-05 150.129.140.34

Эрхүүгээс цаашаа Сибирьт бүр 41 рубль гэж ч байгаа. Өнөөдөр рубль 48 төгрөг бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж