ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров  Монгол Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр /2022.07.05 /өглөө манай улсад хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал, тухайлбал худалдаа, эдийн засгийн төслүүдийг урагшлуулах, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцоно.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж