Үндэсний их баяр наадам нээлтээ хийхэд долоо хүрэхгүй хоног үлдлээ. Өнгөрсөн жил наадам болоогүй учир энэ жил бөхчүүд, уяачид, харваачид ч тэр, наадамчин зон олон ч тэр хүлээлт өндөр байна. Ялангуяа бөхийн барилдаан анхаарал их татаж буй. 1024 бөх зодоглох энэ жилийн наадмын тавын даваанд 32 бөх шалгарах учиртай. Эндээс хэн одтой, азтай, бэлтгэл сургуулилалт сайн байсан нь шөвгөрч, аймгийн цолтнууд дундаас улсын цолтон төрнө. Тэгвэл хаанахын, хэн гэдэг бөх улсын цолны өндөр давааг гэтлэхэд ойрхон байгаа вэ?
Мэдээж хамгийн эхэнд дурдах ёстой бөх бол Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Э.Ууганбаяр. Хүй долоо худагт болсон чансаа өндөр 512 бөхийн барилдаанд үзүүрлэж, нутгийн олондоо улсын гарьд хэмээн үнэлэгдсэн тэрбээр өнгөрсөн улирал бүх цэргийн наадам шөвгөрч, улсын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн билээ. Ерөнхийдөө энэ жил олон аймгийн хурц арсланг хүссэндээ хүрч, улсын цолтны эгнээнд нэгдэнэ гэж харж буй нь лавтай. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Б.Номиндалай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын О.Наранбаатар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат М.Амарсанаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Э.Мөнхбаатар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Б.Баянмөнх тэргүүтэй өнгөрсөн улирал заал, танхимын барилдаанд олны харааг булааж байсан аймгийн хурцуудыг улсын цолонд хүрнэ гэсэн хүлээлт наадамчин олонд бий.
Цэргийн наадмын түрүү хүртсэн бөхчүүдийг улсын цолонд ойрхон гэж тодорхойлохгүй бол болохгүй. Түүхээ харвал цэргийн наадмын түрүү бөхчүүд удаан хүлээхгүй улсын цол хүртдэг уламжлалтай. Завхан аймгийн Яруу сумын харьяат цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл болон Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат цэргийн арслан Л.Отгонбаатар нар энэ жил тунчиг өнгөтэй байгаа. Чөлөөт бөх, жүдо зэрэг их спортоор тив, дэлхийд нэрээ дуурсгасан хоёр хүчтэнийг энэ жил улсын цол түүртэлгүй авна гэж бөх сонирхогчид үзэж буй.
Булганы Орхоны холбоотой хоёрт улсын цол мөн л ойрхон. Аймгийн арслан Э.Сумъяабат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл хоёр өнгөрсөн улирал заал танхимын барилдаанд ээлжлэн шөвгөрч, түрүү үзүүр хүртсээр наадамтай золгож байна. Ямартай ч Орхон сумын холбоотой хоёрыг хамтдаа тав давж, улсын цол хүртэхийг мөн ч олон хүн хүлээж байгаа даа.
Сар шинийн барилдаанд таамаг эвдэж, түүх бүтээсэн аймгийн заан Э.Мөнхжаргалаас бөх сонирхогчид их зүйлийг хүлээж байгаа нь лавтай. Өдгөө 26 настай түүний хувьд өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд тав давж, үндсэндээ начин цолны болзол хангачихсан хүн гэхэд хилсдэхгүй. Хамгийн гол нь сар шинийн барилдаанд үзүүрлэсэн гэх баргийн аавын хүүгийн гаргадаггүй амжилтыг үзүүлж, заал танхимын барилдаануудад урамтай сайхан барилдсан. Түүнээс гадна аймгийн харцага Д.Пүрэвдорж өнгөрсөн улирал заал танхимын барилдаанд ганц ч биш хоёр удаа түрүүлж, цол нь хэдийнэ багадчихсан гэдгээ харуулсан юм. Мөн аймгийн заан Ц.Бямба-Отгон хэмээх цол нь багадчихсан бас нэгэн бөх бий. Эдгээр аймгийн заан, харцага цолтнуудыг улсын цолонд хүрчих болов уу гэмээр хүлээлт бас найдлага бөх сонирхогчид дунд үүсээд байна.
Нутаг орныхоо найдвар болсон бөхчүүд ч бий. Тухайлбал, Дорноговь аймгий Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадорж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхай, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн хурц арслан М.Еркебулан, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Д.Ням-Очир, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ, Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан Б.Сэр-Од зэрэг улсын цол хүртчих чадалтай, чансаатай бөхчүүд 1024 бөх дотор толгой цохиж байна.
Аль аймгийн хэн гэдэг бөх залуу начны даага хөтөлж, хэн нь он удаан жил зүлэг ногоон дэвжээнээ үнэнч, шударгаар барилдсанаа үнэлүүлэх вэ гэдгийг долдугаар сарын 11-ний өдрийн тэнгэр таалах биз ээ. Аз од нь гийсэн, бэлтгэл сургуулилалт нь жигдэрсэн хэний ч аавын хүү тэр өдөр улсын цолонд хүрэх боломжтой.
зочин 2022-07-05 202.21.100.164
Сэтгүүлээ мэдээ оруулж байгаа бол судалгаатай, жаахан мэдрэмжтэй бичээч. Мөнхжаргал Цагаан сарын барилдаанд түрүүлсэн байгаа шүү
Зочин 2022-07-05 213.87.158.213
= Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-07-05 202.126.90.61
1. 5-ын даваанд 64 бөх барилдана
2. Начингууд 12-ны өпөр тодордог
Зочин 2022-07-05 202.126.90.61
5 даваанд 64 бөх барилдана.
Зочин 2022-07-05 172.58.59.25
bce
tjtOB? 2022-07-05 172.58.59.25
1 xynii e/a bysduun
zasaglalaar saityyd deertj?- Official 2 xailtaap,OC ali bolox1-2ni 2022-07-05 172.58.59.25
1 U
Ганаа 2022-07-05 203.91.112.217
Одоо Төр засаг байдаг бол бизнэс эрхлэгчид рүүгээ хандсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Жишээ нь Эрээнээр орж ирсэн контайнерууд нь Замын-үүдэд 10 хоног, Улаанбаатарт ирээд улаанбаатар өртөөн дээр 10-20 хоног, тэндээсээ Гаалийн хяналттай Тээвэр зуучийн талбай дээр 10-20 хонож байж Барааны эзэд нь гаалийн бүрдүүлэлт хийж бараагаа авч байна. МТЗ ачаалалаа дийлэхгүй байгаа бол авто замаар контайнерээ авчраад налайх эсвэл багахангайд гаалийн бүрдүүлэлт хийлгэх боломжийг олгоочээ!!!!!
Зочин 2022-07-05 103.212.119.247
Мөнхжаргал чнь цагаан сараар түрүүлсэн.бөхөө мэдэж бж бчнэ шү
зочин 2022-07-05 66.181.166.196
Допингныхоо дозыг тааруулж чадсан нь улсын цол авах байх даа, тэгээд хэдээс нь допинг илэрч, хэрүүл маргаан нь хэр удаан үргэлжилж юу болохыг таашгүй, үндэсний бөх гээч юманд гэрэл гэгээ ер нь харагдахгүй л байна даа
Зочин 2022-07-05 66.181.168.131
Мөнхжаргал сар шинийн барилдаанд түрүүлсэн биздээ?