Монголбанк 2022 оны зургадугаар сард 1,962.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 хувиар буурсан үзүүлэлт юм.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 490.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 491.0 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/06)
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 6 дугаар сард дундаж үнэ 193,390.83 төгрөг байв.
Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.06/
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ