Хятадын эрх баригч Коммунист намын эрдэмтэд хүний бодол уншдаг хиймэл оюун ухааны системийг зохион бүтээжээ. Тодруулбал, уг системийг Хэфэй иж бүрэн шинжлэх ухааны төвийн судлаачид үүнийг зохион бүтээсэн гэж "Times" сонины сурвалжлагч хэлэв.
Энэ нь хүний нүүрний хувирал, тархины долгионд дүн шинжилгээ хийх замаар бодлыг нь тодорхойлдог систем юм. Хамгийн гол нь энэ системийг ашиглаж Коммунист намын гишүүдийн үнэнч байдлыг шалгана гэв.
Нэг талаас энэ систем нь намын гишүүдийн сэтгэлгээ, улс төрийн боловсролыг шүүх бол нөгөө талаас бодит мэдээллээр хангаж, цаашид сайжруулалт хийх боломж гэв. Түүнчлэн намын гишүүдийн намдаа талархаж, намаа сонсож, намаа дагах итгэл үнэмшил, шийдэмгий байдлыг бэхжүүлэх аж. Судалгааны багт Коммунист намын 43 гишүүн байгаа бөгөөд тэд уг технологийг өөр дээрээ турших юм байна.
Сонгогдсон гишүүн ТҮЦ машин шиг бүхээгт орж суугаад, дэлгэцнээс намын бодлого, ололт амжилтын тухай нийтлэлүүдийг үзэх юм байна. ТҮЦ машин нь тухайн хүний нүүр царайны хувирал зэргийг хяналтын камераар харна.
Хүний тархины долгионыг унших нь Хятадад цоо шинэ зүйл биш юм. Тухайлбал, Ханжоу дахь үйлдвэрийн ажилчдын дунд тархи сканнердах технологийг 2018 онд ашиглаж байсан удаатай аж.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ