Ирэх 25 жилд Хонгконгийн хувь тавилан хэрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Ирэх 25 жилд Хонгконгийн хувь тавилан хэрхэх вэ?

Ирэх 25 жилд  Хонгконгийн хувь тавилан хэрхэх вэ?

Их Британийн колони байсан капиталист, чөлөөт удирдлагатай Хонгконг коммунист Хятадын эрхшээлд хэрхэн орших бол гэдэг асуулт дэлхий дахины санааг зовоож байна. Бээжингийн хувьд "нэг улс, хоёр систем" дор 50 жилийн турш Хонгконгийн иргэний эрх чөлөөг хязгаарлалгүй, удирдах амлалт өгсөн. Гэхдээ амлалтаа зөрчсөнөөр сүүлийн 25 жил үймээн самуунтай өнгөрөв. Тиймээс үлдсэн 25 жилийн турш Хонгконгийн хувь тавилан хэрхэн эргэх вэ?

Улс төрийн өөрчлөлт

1997 онд Хятад Их Британи гэрээ байгуулах үеэр

Хонгконг улс төрийн бие даасан байдал, эрх чөлөөгөө хэрхэн хадгалах вэ гэдэг гол асуулт юм. Их Британи Хятад шилжүүлэн өгөхдөө хийсэн гэрээнд Хонгконг ардчилсан хэвээр байхыг тусгасан. Дэлхий дахинаа мөн хятад илүү либерал байж, зохицуулна гэж найдаж байв. Удирдах засаглалын гишүүд болон эрх баригчид ардчилсан журмаар сонгогдох зэрэг эрхийг ил тод үлдээх журамтай байв. Гэхдээ Бээжин гэрээнд тусгагдсан амлалтаа умартаж, зөвхөн эх газарт үнэнч хүмүүсийг удирдлагаар хүчээр сонгодог болсон юм. Ажиглагчдын үзэж байгаагаар ирэх 25 жилийн хугацаанд Бээжингийн хүчирхийлэл нэмэгдэж, ардчилсан систем бүрэн байхгүй болох хандлагатай байна. Мөн хотын өнгө үзэмж бүхэлдээ эх газарт уусах юм. Эрх чөлөө, ардчилсан үзлийг сурталчилсан бүгд шоронд орно гэж таамаглаж байгаа юм. Бээжингийн талын хууль тогтоогч Доминик Ли ч мөн Хонконгийн ард түмэн иргэний эрх чөлөөг эдэлсээр байна гэж үзэж байна. Гэхдээ зөвхөн эх газрын үндэсний аюулгүй байдлын хуулийг хөндөхгүйгээр, удирдлагаа хүлээн зөвшөөрсөн мөчид л гэж онцолжээ.

Олон улсын санхүүгийн төв үү, Хятадын санхүүгийн төв үү?

Өөр нэг асуудал бол Хонгконг олон улсын санхүүгийн тэргүүлэх төв гэсэн статусаа хадгалж чадах эсэх."Дорнын сувд" нь 1997 онд ДНБ-гээр Хятадын бараг тавны нэгтэй тэнцэх чинээлэг хот байв. Одоо ДНБ ердөө 2 хувь орчим байгаа. Ингэснээр Хонгконг Хятадын бусад олон хот, ялангуяа Шанхайн хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч байна. “S&P Global Ratings”-ийн Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Луис Куйжс "Хорин таван жилийн өмнө Хятад улс одоогийнхоос хамаагүй буурай хөгжилтэй байсан үед Хонг Конг маш өндөр хөгжилтэй, олон улсын хэмжээнд холбогдсон хот гэдгээрээ ялгардаг байсан. Гэхдээ одоо Хятадын олон хотууд эдийн засгийн хувьд Хонконгийг гүйцэж чадсан" гэв. Энэ нь Хятад санаатайгаар Хонгконгийн эдийн засагт өмнөх 25 жилийн турш халдсан гэж хэлж болохоор юм.

Куйжс мөн Хонгконг хот олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн систем, санхүүгийн зах зээл нь дэлхийн бусад орнуудад маш нээлттэй байдгийг онцлов. Ингэснээр тус хот Хятад руу орж гарах гол гарц хэвээр байна. Гэвч Бээжинтэй сүүлийн үед үүссэн хурцадмал байдал, ковидыг тэглэх хатуу стратеги нь Хонгконгийн олон улсын томоохон байгууллагуудын анхаарлыг татахаа болиход хүргээд байна. Хонконг дахь олон улсын пүүсүүдийн төв оффисын тоо 2018 оноос 2021 он хүртэл бараг 10 хувиар буурчээ. Гэвч Хонгконгод дэлгүүр байгуулсан Хятадын компаниудын тоо бараг 28 хувиар өссөн байна. Куйжс "Хонконгийн нүүр царай хувьсан өөрчлөгдөж байгаа. Магадгүй энэ нь олон улсын шинж чанараа бага зэрэг бууруулж, эх газрын чиг хандлагатай болж байж магадгүй юм" гэв.

Хонгконг хүн үү? Хятад хүн үү?

Эдийн засаг, улс төрөөс илүү нэг том асуудал нь ирэх 25 жилийн дараа Хонгконг хүн тус бүс нутагт үлдэх үү гэдэгт оршино. Сүүлийн жилүүдэд тус хотын иргэд гаднын орнууд руу ихээр цагаачлах болсон юм. Хонгконгийн албаныхан цагаачдыг хянадаггүй. Гэхдээ бүрмөсөн явсан хүмүүсийн ихэнх нь 2021 оны нэгдүгээр сард “BNO” виз мэдүүлж эхэлсэн ба 2022 оны гуравдугаар сарын сүүл хүртэл 123 мянга гаруй шилжих өргөдөл хүлээн авсан байна. Ихэнх нь Их Британи руу нүүсэн байх магадлалтай. Хонхконгийн хүн амын 70 орчим хувь нь буюу 5.4 сая нь виз мэдүүлэх боломжтой. Мөн тус хотын виз эзэмшигчдэд Их Британид амьдрах, ажиллах эрхийг олгодог.

Хятад-Британийн хамтарсан тунхаглалд 1984 онд гарын үсэг зурсан болон 1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон аллагын дараа гэх мэт улс төрийн тодорхойгүй үйл явдлууд Хонгконгоос дүрвэх цагаачдын тоонд эрс нөлөөлсөн судалгаа бий. Одоо Хонгконгийг орхин явж буй иргэдийн хувьд дарангуйлагч Хятадын мэдэлд дахин буцаж ирэхгүй гэх зорилготой байгаа юм. Ард үлдсэн хонгконгчуудын хувьд ардчиллын төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байх хандлагатай аж.

Хэд хэдэн ажиглагчид тус хотын залуу иргэд Хятад уусах хандлагатай байгааг онцлов. Учир нь бага наснаас нь эхлэн Хятад төрийн дууллыг бага ангийн хүүхдүүдэд заадаг аж. Ингэснээр өсөн торниж буй залуу хонгконгчууд хятад үндэстнээс ялгаагүй болох аюултайг ажиглагчид онцлоод байгаа юм. "Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол 2047 он гэхэд Хонгконг, Хятад хоёр бие биеэсээ мэдэгдэхүйц ялгаатай байхаа болино"гэж нэгэн иргэн ярьсан байдаг.

Эх сурвалж: BBC, MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж