“Гурван тамир”, “Сакура” ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэж, кембрижийн хөтөлбөрт бүрэн шилжсан байна. Хоёр сургуулийн хувьд аль аль нь 23 жилийн туршлагатай. “Сакура” сургуулийн хувьд математик, англи хэл, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бол “Гурван тамир” сургууль кембрижийн дөрвөн төрлийн стандарт бүхий олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг Монголын цөөн сургуулийн нэг юм.
Олон жилийн туршлагатай хоёр сургууль нэгдсэнээр олон улсын хөтөлбөрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлэх юм байна. Тухайлбал, англи хэлийг хоёрдогч хэлээр судлахаас гадна математик, шинжлэх ухаан, англи хэл, цахим боловсрол зэрэг хичээлүүдийг олон улсын хөтөлбөрөөр судлах аж. Мөн сурагчид 5-р ангидаа Cambridge Primary, 8-р ангидаа Cambridge Lower Secondary, 10-р ангидаа Cambridge AS/A түвшинд суралцаж, дэлхийн 160 гаруй орны сурагчидтай мэдлэг чадвараараа хөл нийлүүлэн алхах юм. Ийм боловсрол эзэмшсэн сурагчид олон улсын их, дээд сургуулиудын элсэлтийн шалгуурыг хангадаг нь хамгийн том давуу тал болж байгааг багш, эцэг эхчүүд онцолж байлаа.
“ГУРВАН ТАМИР” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН “САКУРА” САЛБАРЫН СУРГАЛТЫН АЛБАНЫ ДАРГА Ц.БАТ-ЭРДЭНЭ:
-Гадаад хэлний хичээлийг сурагчид хамгийн их сонирхдог. сургууль уян хатан байдлыг эрхэмлэж эцэг эхчүүдээс саналыг нь сонсохоор болсон. Ингэхдээ кембрижийн олон улсын хөтөлбөрийн анги, япон хэлний гүнзгийрүүлсэн анги гэсэн сонголтыг бий болгоно. Энэ хөтөлбөрүүд бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тухайлбал, 6-р ангиасаа сургачид япон, хятад, солонгос хэлнээс сонгон судлана. Харин 6-8-р ангидаа нийтээр сонгон судалж 9-12 дугаар ангидаа гүнзгийрүүлэн хичээллэнэ гэсэн үг. Бүх хичээл олон улсын TOPIK, HSK, N шалгууруудыг бүрэн хангаж байгаагаараа онцлог юм.
2021-2022 оны хичээлийн жилээс олон улсын кембрижийн хөтөлбөр, SAT, TOEFL, IELTS шалгалтуудын оноог элсэлтийн ерөнхий шалгалт руу дүйцүүлж эхэлсэн. Энэ жил ийм стандартаар суралцсан сурагч дөрвөн хичээл дээр дээд оноо авч дэлхийн хүссэн сургуульдаа тэтгэлэг авчээ. Тэгвэл “Гурван тамир”, “Сакура” сургуулиуд нэгдсэнээр ийм боломжийг бүх сурагчиддаа бий болгож чадна гэдгийг онцлов.








Зочин 2022-07-04 202.126.90.46
Амжилт хүсч байна. Сайн сургууль шүү.
Зочин 2022-07-04 103.80.210.183
монголд кембриджийн хөтөлбөртэй нэг ч сургууль байхгүй гэдгийг кембрдийжийнхэн өөрсдөө батлаад байгаа шүү дээ. тэрийг албан бичгээр аваад зарлаач ээ.
Зочин 2022-07-04 122.201.31.94
Монгол хэл, бичгийг нь мартуулвал гагцхүү гадаад улс орон, мөнгө шүтсэн э****з тархинууд олширч яваандаа Монгол үндэстэн, Монгол Улс сөнөнө шүү!!!!
Зочин 2022-07-04 213.87.128.166
~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Hishnik 2022-07-04 202.21.108.215
Huuhdeer min togloloo muu adgiin nofshnuud h**** ideesei
Зочин 2022-07-04 202.126.90.58
Сакура маш цэгцтэй гоё сургууль байсандаа.
Зочин 2022-07-04 66.181.187.29
Duuchin Baysagalan yaarmagiin 2 surguulia negiig n Jet-d nuguuhuu Gurvan tamirt zarsan svvlde hel amnaas aigad negdsen ch geh shig.. Yaarmagiin tugjiree ulsiin surguuli baihgvi hot tuluvlult buruu hiisniih ene surguuliudaa uls avaasai
Зочин 2022-07-04 202.9.40.171
Нэгдээгүй, Сакураг зүгээр л зоосны нүхээр харж худалдсан.
Зочин 2022-07-04 202.70.37.160
Тэгээд үнэ төлбөр нь нэмэглэх юм боловуу яах юм болоо.
Эцэг эхийн төлөөлөл 2022-07-04 202.126.89.150
Энд сэтгэгдэл үлдээсэн орк Гурван тамир сургуулийг мэддэггүй орк байна даа! ямар сайн сургууль болохыг танилцуулгыг нь үзчих, Баянголынхноос нь асуугаарай хө?!
Эцэг эхийн төлөөлөл 2022-07-04 202.126.89.150
Энд сэтгэгдэл тавьсан хутгуур н**ш Гурван тамир ямар нэр хүндтэй сайн сургууль болохыг мэддэггүй орк байна даа!! 2-удаа нийслэлийн тэргүүний, 4-н удаа дүүргийн тэргүүний сургуулиар шалгарч байсан төгссөн хүүхдүүд нь 100-хувь гадаад дотоодын их дээд сургуульд элсэн орж суралцдаг!!
Зочин 2022-07-04 192.82.77.21
za estoi uhaad haigaad Gurvan tamir yavtsguiee gsn humuusiin setgegdelees uur yum olj haraaguishde.
Ug n bolgochih gd eyregeer harj sudalsan.
Sakuragaas bl deerdehgui sanagdsan.
Зочин 2022-07-04 202.70.37.160
Саукра дампуурах эхлэлээ тавьлаа даа. Хороололд олон жил түмэн олны хүүхдийг хуурсан АН дарга Эрдэний байгуулсан Гурван Тамир шүү дээ.