“Гурван тамир”, “Сакура” нэгдэж, кембрижийн хөтөлбөрт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

 “Гурван тамир”, “Сакура” нэгдэж, кембрижийн хөтөлбөрт шилжлээ

 “Гурван тамир”, “Сакура” нэгдэж, кембрижийн хөтөлбөрт шилжлээ

“Гурван тамир”, “Сакура” ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэж, кембрижийн хөтөлбөрт бүрэн шилжсан байна. Хоёр сургуулийн хувьд аль аль нь 23 жилийн туршлагатай. “Сакура” сургуулийн хувьд математик, англи хэл, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бол “Гурван тамир” сургууль кембрижийн дөрвөн төрлийн стандарт бүхий олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг Монголын цөөн сургуулийн нэг юм.

Олон жилийн туршлагатай хоёр сургууль нэгдсэнээр олон улсын хөтөлбөрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлэх юм байна. Тухайлбал, англи хэлийг хоёрдогч хэлээр судлахаас гадна математик, шинжлэх ухаан, англи хэл, цахим боловсрол зэрэг хичээлүүдийг олон улсын хөтөлбөрөөр судлах аж. Мөн сурагчид 5-р ангидаа Cambridge Primary, 8-р ангидаа Cambridge Lower Secondary, 10-р ангидаа Cambridge AS/A түвшинд суралцаж, дэлхийн 160 гаруй орны сурагчидтай мэдлэг чадвараараа хөл нийлүүлэн алхах юм. Ийм боловсрол эзэмшсэн сурагчид олон улсын их, дээд сургуулиудын элсэлтийн шалгуурыг хангадаг нь хамгийн том давуу тал болж байгааг багш, эцэг эхчүүд онцолж байлаа.

ГУРВАН ТАМИР” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН “САКУРА” САЛБАРЫН СУРГАЛТЫН АЛБАНЫ ДАРГА  Ц.БАТ-ЭРДЭНЭ:

-Гадаад хэлний хичээлийг сурагчид хамгийн их сонирхдог. сургууль уян хатан байдлыг эрхэмлэж эцэг эхчүүдээс саналыг нь сонсохоор болсон. Ингэхдээ кембрижийн олон улсын хөтөлбөрийн анги, япон хэлний гүнзгийрүүлсэн анги гэсэн сонголтыг бий болгоно. Энэ хөтөлбөрүүд бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тухайлбал, 6-р ангиасаа сургачид япон, хятад, солонгос хэлнээс сонгон судлана. Харин 6-8-р ангидаа нийтээр сонгон судалж 9-12 дугаар ангидаа гүнзгийрүүлэн хичээллэнэ гэсэн үг. Бүх хичээл олон улсын TOPIK, HSK, N шалгууруудыг бүрэн хангаж байгаагаараа онцлог юм.

2021-2022 оны хичээлийн жилээс олон улсын кембрижийн хөтөлбөр, SAT, TOEFL, IELTS шалгалтуудын оноог элсэлтийн ерөнхий шалгалт руу дүйцүүлж эхэлсэн. Энэ жил ийм стандартаар суралцсан сурагч дөрвөн хичээл дээр дээд оноо авч дэлхийн хүссэн сургуульдаа тэтгэлэг авчээ. Тэгвэл “Гурван тамир”, “Сакура” сургуулиуд нэгдсэнээр ийм боломжийг бүх сурагчиддаа бий болгож чадна гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж