Орос дахь Украины дүрвэгсдэд Путин амласан мөнгөө өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

Орос дахь Украины дүрвэгсдэд Путин амласан мөнгөө өгөөгүй

Орос дахь Украины дүрвэгсдэд Путин амласан мөнгөө өгөөгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Путин эх оронд нь очсон Украины дүрвэгсдэд 10 мянган рубль амалсан. Тодруулбал, хоёрдугаар сарын 24-нд дайн эхлэхээс зургаа хоногийн өмнө Путин Донбассаас ирсэн дүрвэгсдэд шинэ газар суурьшихад нь туслах зорилгоор 10 мянган рубль олгохыг тушаасан. Гэтэл Ленинград мужид ирсэн дүрвэгсдийн 90 орчим хувь одоо хүртэл ямар ч мөнгө аваагүй байна. Орон нутгийн засаг захиргааны ажилчид юу ч мэдэхгүйгээ хэлж байгаа аж.

Дүрвэгсэд 10 мянган рубль аваад, Оросын паспорттой болж, ажилд ороход шаардлагатай бичиг баримтын орчуулга хийлгэх юм байна. Гэвч дүрвэгсэд болон албаныхны тайлбар хоорондоо зөрчилдөж байна.

Дүрвэгсдийн төлбөрийг хянадаг яамнаас мэдээлснээр, Украины 301 мянга гаруй дүрвэгч хүсэлт гаргаснаас таван хүн тутмын дөрөв нь 10 мянган рублийн төлбөрөө авчээ. ОХУ-д Украины 1.3 сая орчим дүрвэгч байгаа гэж НҮБ мэдээлсэн бол Оросын засгийн газар 2.1 сая гэсэн тоог өгчээ.

Украины дүрвэгсдийн дийлэнх нь санхүүгийн хувьд эмзэг тэтгэврийн насныхан болон хүүхэдтэй эмэгтэйчүүд байна. Гэвч Путины амласан 10 рубль амьжиргаагаа залгуулахад юу ч болохгүйг дүрвэгсэд хэлжээ. Жишээлбэл, Москвагийн метрод нэг сар суухад энэ мөнгөний дөрөвний нэг нь үрэгдэх юм.

Угтаа Оросын засгийн газар 500 мянган дүрвэгчид зориулж таван тэрбум рубль хуваарилсан байна. Төлбөрөө цаг тухайд нь хийхгүй байгаа нь дүрвэгсдийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилготой байж магадгүй гэж “RFERL” хуудас бичжээ.

Эх сурвалж: RFERL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж