3х3: Олимпод эх орноо төлөөлөн оролцсон Б.Солонго зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

3х3: Олимпод эх орноо төлөөлөн оролцсон Б.Солонго зодог тайллаа

3х3: Олимпод эх орноо төлөөлөн оролцсон Б.Солонго зодог тайллаа

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Солонго зодог тайлж буй талаар гавьяат дасгалжуулагч С.Тулга мэдээллээ. Монголчууд багийн спортоор анх удаагаа олимпод оролцох үед Б.Солонго тухайн багийн бүрэлдэхүүнд багтаж, Америк, Орос, Хятад тэргүүтэй хүчирхэг багуудын эсрэг тоглож байсан билээ.

С.Тулга дасгалжуулагчийн мэдэгдэлд “Монголын 3х3 үндэсний шигшээ багийн тоглогч, анхны олимпийн багийн тоглогч Баясгалангийн Солонго шигшээ багаас зодог тайлж, Монголын үндэсний 3х3 шигшээ багийн өсвөр залуучуудын эмэгтэй дасгалжуулагчаар томилогдож байна. Б.Солонго Монголын 5х5, 3х3 шигшээ багийн хамгийн шилдэг тоглолт үзүүлж, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улс дэлхийд маш амжилттай гаргаж байсан, түүхэнд яригдан үлдэх тоглогч юм. Дараагийн, дасгалжуулагчийн зүгээс том том амжилт гаргах том далай дахь аялал эхэллээ” гэжээ.

Солонгос улсад сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр Монголд ирээд, гуравдугаар сургуулийн н.Болормаа багшийн удирдлага дор тоглож эхэлсэн юм. Арван жилээ төгсөөд, МУИС-д суралцаж, Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчийн хамтаар залуучууд, оюутны аварга шалгаруулах олон тэмцээн уралдаанд түрүүлж байсан юм.

Анх Б.Солонго, Д.Ганзул, Б.Алтанзаяа, Ж.Иштаяа гэсэн дөрвөн бүсгүй Азийн наадамд оролцож, 3х3 сагсан бөмбөгийн түүхэн эхлэлийг тавьж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж