“Хуралдай” клубын дөрөв дэх удаагийн уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

“Хуралдай” клубын дөрөв дэх удаагийн уулзалт боллоо

“Хуралдай” клубын дөрөв дэх удаагийн уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар үе үеийн Улсын Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб 2020 онд байгуулагдаж, өнөөдөр (2022.07.04) ээлжит уулзалтаа хийв.

Уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он), Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он), З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он), М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) нар оролцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, гишүүд харилцан туршлага, санал, зөвлөмж солилцлоо.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж