Юзүрү Ханю их спортоо орхих бодолгүй байна | News.MN

Юзүрү Ханю их спортоо орхих бодолгүй байна

Юзүрү Ханю их спортоо орхих бодолгүй байна

Юзүрү Ханю их спортоо орхих бодолгүй байна

Хоёр удаагийн олимпийн аварга, уран гулгагч Юзүрү Ханю тамирчны замналаа дуусгах бодолгүй байгаагаа хэлжээ. Өдгөө 27 настай түүний хувьд шинэ улиралдаа бэлтгэж байгаа талаараа Японы уран гулгалтын холбооны цахим хуудаснаа нийтлэгдсэн мэдээнд ярьсан аж. Тэрбээр “Энэ улиралд ч гэсэн би чадах бүхнээ хийж, илүү өндөр амжилт үзүүлэхийг хүсч байна” гэжээ.

Юзүрү Ханю энэ оны эхэнд болсон Бээжингийн өвлийн олимпод тааруу оролцож, дөрвөлсөн аксель үзүүлбэр үзүүлэх гэсэн боловч бүтэлгүйтэж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Олимпоос хойш түүний сураг ажиг алдарч, их спортоосоо зодог тайлсан гэх мэдээлэл хүртэл гарч байв.

Мөсний ханхүү гэгддэг тэрбээр Бээжингийн олимпийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр дээрээ наймдугаар байрт жагсч, тааруу эхлэл тавьсан ч чөлөөт үзүүлбэр дээрээ өндөр авч, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Ингэхдээ тэрбээр баруун шагайдаа бэртэлтэй байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-04 213.87.128.166

!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт —– http://gg.gg/11f5ax

Avatar

Иргэн 2022-07-04 59.153.113.62

Хүшний хүсэл мөрөөдөл хязгааргүй боловч бие бялдар нь дийлэх үү гэж нэг том асуудал бий. Ер нь амжилтын тодорхой өндөрлөгт хүрсэн хүн зодог тайлвал хожим нэр төр нь үлддэг л юм даа

Avatar

Зочин 2022-07-04 172.58.43.20

За чиний наад зөвөлгөөг чадвал тэр япон нөхөрт уламжлахыг бодъё!
Гэхдээ чадахгүй л болов уу!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж