Юзүрү Ханю их спортоо орхих бодолгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

Юзүрү Ханю их спортоо орхих бодолгүй байна

Юзүрү Ханю их спортоо орхих бодолгүй байна

Хоёр удаагийн олимпийн аварга, уран гулгагч Юзүрү Ханю тамирчны замналаа дуусгах бодолгүй байгаагаа хэлжээ. Өдгөө 27 настай түүний хувьд шинэ улиралдаа бэлтгэж байгаа талаараа Японы уран гулгалтын холбооны цахим хуудаснаа нийтлэгдсэн мэдээнд ярьсан аж. Тэрбээр “Энэ улиралд ч гэсэн би чадах бүхнээ хийж, илүү өндөр амжилт үзүүлэхийг хүсч байна” гэжээ.

Юзүрү Ханю энэ оны эхэнд болсон Бээжингийн өвлийн олимпод тааруу оролцож, дөрвөлсөн аксель үзүүлбэр үзүүлэх гэсэн боловч бүтэлгүйтэж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Олимпоос хойш түүний сураг ажиг алдарч, их спортоосоо зодог тайлсан гэх мэдээлэл хүртэл гарч байв.

Мөсний ханхүү гэгддэг тэрбээр Бээжингийн олимпийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр дээрээ наймдугаар байрт жагсч, тааруу эхлэл тавьсан ч чөлөөт үзүүлбэр дээрээ өндөр авч, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Ингэхдээ тэрбээр баруун шагайдаа бэртэлтэй байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж