2,036,248 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

2,036,248 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 27 хувьцаат компанийн 282,687,098 төгрөгийн үнийн дүн бүхий 2,036,248 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Монгол Базальт" ХК (MBW +9.83%), "Крипто Үндэстэн" ХК (BUN +8.91%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -9.09%), "Ард кредит ББСБ" ХК (ADBС -3.85%) болон "Ард Даатгал" ХК (AIC -1.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,107 ширхэг нэгж эрхийг 8,677,804 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 6 ширхгийг 600,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 111 ширхэг үнэт цаасыг 11,011,900 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 1.23 хувиар өсөж, 33584.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,872,894,545,153 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж