Узбекистаны үймээн ширүүсч байна

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

Узбекистаны үймээн ширүүсч байна

Узбекистаны үймээн ширүүсч байна

Узбекистан улсад Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаал хоёр хоног үргэлжилж, таван хүн амь насаа алдаж, олон мянган хүн шархаджээ. Үндсэн хуулийн өөрчлөлт үймээн болсон шалтгаан нь Каракалпакстан мужийн өөртөө засах эрхийг цуцлах саналыг Ерөнхийлөгч Шавкат Мерзёев гаргасантай холбоотой юм.

Каракалпак нь Узбекистаны баруун захын муж ба узбек үндэстнээс өөр хэл, соёлтой үндэстэн амьдардаг аж. Каракалпакстан мужид олон нийтийн жагсаал цуглаан болсны дараа энгийн иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд амь насаа алдсан байна. Хүчтэй мөргөлдөөний дараа Ерөнхийлөгч Мерзёев тус мужийн өөртөө засах эрхийг хэвээр үлдээхээ мэдэгджээ.

Жагсаалын үеэр бэртэж гэмтсэн иргэд Нукус хотын эмнэлгүүдээр дүүрсэн байна. Засгийн газраас өнгөрсөн Бямба гаригийн оройноос эхлэн нэг сарын хугацаатай онц байдал зарлаж, иргэдийг тараахыг эрэлхийлж буй боловч жагсаал зогссонгүй. Үймээн гарч буй бүс нутаг нь хоёр сая хүн амтай цөөнх болсон Каракалпак үндэстний нэрээр нэрлэгджээ.

Эх сурвалж: ALJAZEERA
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж