Дубайгаас Брисбэн олон улсын нисэх буудал руу долдугаар сарын 1-нд ниссэн Эмиратын онгоц хажуу бөөрөндөө цоорхойтойгоор 14 цаг нисчээ. Энэ талаар зорчигчид огт мэдээгүй бөгөөд онгоц хөөрснөөс хойш 45 минутын дараа чанга тэсрэлттэй чимээ сонссон байна. Онгоцны бөөрөнд маш том цоорхой үүссэнээс ийм дуу чимээ гарсан болохыг газардсан хойноо л мэдэцгээжээ.
Нэгэн зорчигчийн мэдээлснээр, “Хөлгийн багийнхан бүгд байсан. Онгоц хуваарьт газраа буухаас өмнө тэд өөр зурваст газардах болсноо хэлсэн. Ингэхдээ онгоцны буух төхөөрөмжид асуудал гарсан эсэхийг шалгах инженерийг авах ёстой гэсэн. Нөхцөл байдал үүнээс илүү дордоогүйд баярлалаа” гэжээ.
Онгоцны буух төхөөрөмжийн хэсэгт арааны боолтыг салгаснаас болж ховор тохиолддог гэмтэл гарсан гэж үзэж байна. Эмират компанийн хэвлэлийн төлөөлөгч "Энэ гэмтэл нислэгийн үеэр гарсан" гэжээ. Хажуу бөөрөнд нь том нүх гарсан ч онгоц Брисбэнд амжилттай газардаж чадсан байна.
Эх сурвалж: DAILY STAR
Холбоотой мэдээ