"Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох "Багануур" ХК-ийн захирал Э.Номинчулуун тэргүүтэй албан тушаалтнуудыг АТГ-аас авлигын хэргээр шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн зэрэг хэрэгт буруутган, Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн сард шалгаж эхэлсэн юм.
Эргэн сануулахад, “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн, таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байна.
Холбоотой мэдээ