Худалдааны төвд халдлага гарч, гурван хүний амь эрсдэв

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

Худалдааны төвд халдлага гарч, гурван хүний амь эрсдэв

Худалдааны төвд халдлага гарч, гурван хүний амь эрсдэв

Копенгаген хотын худалдааны төвд өнгөрсөн Ням гаригт зэвсэгт этгээд халдлага үйлдэж, гурван хүний аминд хүрсэн байна. Үүнээс гадна хэд хэдэн хүн шархадсан гэж Данийн цагдаа нар мэдэгджээ. Сэжигтнээр 22 настай залууг баривчилж, хүний амь нас хөнөөсөн гэх хэргээр буруутган шалгаж эхэлсэн байна. Копенгагены цагдаа нар Ням гаригийн үдээс хойш буун дуу гарсан тухай мэдээлж, Филд худалдааны төвд зэвсэгтэй офицерууд бүхий нэмэлт хүч дууджээ.

Худалдааны төвд тухайн үед байсан иргэдэд дор бүрнээ аюулгүй байдлаа ханган, тусламж иртэл байрнаасаа хөдлөхгүй байхыг зөвлөжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр айж сандарсан хэсэг хүмүүс худалдааны төвөөс зугтаж буйг харуулсан байна.

Сэжигтнийг 17:48 цагт баривчилжээ. Тэрбээр бүрэн цэнэглэсэн винтов буугаар зэвсэглэсэн байсан аж. Сэжигтний хамсаатнуудыг Ням гаригийн оройноос эхлэн хайж байгаа аж. Учир нь иймэрхүү төрлийн зэвсэгт халдлагын ард бүлэг байх боломжтой ба сэжигтнийг ганцаараа гэдгийг мэдэх хүртэл хот даяар мөрдлөг явуулна гэж цагдаагийн албанаас мэдэгджээ. Зэвсэгт халдлагын үеэр 40 гаруй настай эрэгтэйгээс гадна 20-иод насны хоёр хүний амь эрсэдсэн аж.

Дани улсад хамгийн сүүлд 2015 онд зэвсэгт этгээд үг хэлэх эрх чөлөөний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байсан соёлын төвийн гадаа хүний амь насанд халдаж байжээ. Халдлага гарсан худалдааны төвийн ойролцоо Ням гаригийн орой дуучин Харри Стайлсын тоглолт болох байсан ч цуцлагдсан аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж