НЭМЭЛТ: 11:10 ЦАГ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанд Ардчилсан намын бүлгийн бүх гишүүн оролцож буй бөгөөд бүлгийн бүтэц, бусад асуудлаар хуралдаж байгаа аж.
УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
УИХ дахь намын бүлгүүд Даваа гаригт хуралддаг. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг /2022.07.04/ 10.00 цагаас хуралдаж байна. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт 15.00 цагаас хуралдсан тул сэтгүүлчдэд мэдээлэл өгөөгүй. Бүлгийн хуралдаанаар гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тойрогтоо ажилласан саналаа нэгтгэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээ хязгаарын талаар хуралдсан байна.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдах ажээ. Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн Баасан гариг /2022.07.01/-т тарах болсноо мэдээлсэн ч хуулиараа УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс намын бүлэг тарсныг дуулгаж, алх цохисны дараа албан ёсоор намын бүлэг тарлаа гэж үздэг аж.
Иймээс Ардчилсан намын бүлэг тов ёсоор хуралдах юм. Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ