Гадаад иргэд ажиллаж, амьдрахад хамгийн өртөг багатай хот

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

Гадаад иргэд ажиллаж, амьдрахад хамгийн өртөг багатай хот

Гадаад иргэд ажиллаж, амьдрахад хамгийн өртөг багатай хот

“Mercer” нэртэй зөвлөх фирмээс 2022 оны Амьжиргааны өртгийн судалгааны тайланг гаргажээ. Тус тайланд дурдсанаар, хэрвээ та Хонгконг, Цюрих, эсвэл Женевт амьдардаг бол таны амьдралын өртөг дэлхий дээр хамгийн өндөрт тооцогдоно.

Хонгконг сүүлийн таван жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй газраар дөрвөн удаа шалгарчээ. Үүний дараа Швейцарийн Цюрих, Женев, Базель, Берн гэсэн хотууд удаалж байна.

Судалгаанд нийт 227 хотыг хамруулсан бөгөөд Туркийн нийслэл Анкара нь гадаадын иргэдэд хамгийн боломжийн өртөгтэй хотоор шалгарчээ. Анкарагийн өмнө Киргизийн Бишкек, Тажикистаны Душанбе, Пакистаны Исламабад, Карачи хотууд орж байна. Түүнчлэн Данийн нийслэл Копенгаген 11 дүгээр байранд, Шведийн Стокгольм 87 байранд тус тус оров.

“Mercer” фирм дээрх Амьжиргааны өртгийн индексээ амьдралын чанарын индекстэй харьцуулж, дүн шинжилгээ хийжээ. Үр дүнд нь амьжиргааны өртөг хамгийн бага боловч амьдралын чанар өндөртэй газруудаар Канадын Ванкувер, Торонто, Шведийн Стокгольм, Португалийн Лиссабон, Германы Франкфурт шалгарсан байна. Хамгийн өндөр өртөгтэйд тооцогдсон Хонгконгийн хувьд амьдралын чанар бусад олон газраас хамаагүй доогуур байдаг нь тогтоогджээ.

Амьжиргааны өртөг, амьдралын чанар аль аль нь өндөр байдаг газрууд байгальд ээлтэй байдлаараа дээгүүр байр эзэлдэг гэдгийг “Mercer”-ийн тайлангаас харж болно.

“The economic intelligence unit”-аас жил бүр хамгийн таатай амьдрах орчинтой хотыг тодруулдаг. Цюрих, Женев зэрэг цагаачдын хувьд хамгийн үнэтэй хотууд амьдрах орчин нөхцөл хамгийн таатай гэж гарсан байна.

“Mercer” фирм судалгаагаа хийхдээ валютын хэлбэлзэл, зардлын инфляци, орон сууцны үнийн тогтворгүй байдал зэрэг эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг анхаарч үздэг. Мөн орон сууцны үйлчилгээ, 200 гаруй нэр төрлийн барааны үнийг тусгасан байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж