Сансрын нисгэгчид хурдан хөгширч байна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Сансрын нисгэгчид хурдан хөгширч байна

Фото: ISRA.com/AP: NASA TV

Дэлхий орчмын тойрог замд хагас жил болсон сансрын нисгэгчид 80 настай хөгшин шиг сул дорой болж байна. Жингүйдэлд удаан байх нь ийм үр дагавартай бөгөөд тэр нь Ангараг юм уу сүүлт од дээр нисэн хүрэхэд улам ч ихээр гарч ирэх гэнэ. Ийм дүгнэлтийг NASA-гийн эмч нар хийсэн байна.

Тайвшруулах мэдээ нь булчингийн сулралт эргэж сэргэдэг гэнэ. Дэлхийд хэдэн сар болсны дараа булчин чангаран дасгал сургууль хийхэд бүрэн сэргээгддэг ажээ.

Гэхдээ эрдэмтэд урт хугацаагаар Ангараг гаригт нисэх зэрэгт хөлгөө засах хэрэг гарлаа гэхэд үүнийг хэрхэн хурдан хийлгэх вэ гэсэн эрэл хайгуулд гараад байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж