Кайри Кобитой ижил Лэйкерсийн өмсгөлтэй тоглохыг хүсдэг гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.03-нд нийтлэгдсэн

Кайри Кобитой ижил Лэйкерсийн өмсгөлтэй тоглохыг хүсдэг гэв

Кайри Кобитой ижил Лэйкерсийн өмсгөлтэй тоглохыг хүсдэг гэв

Лос Анжелес Лэйкерс болон Брүүклин Нетс багууд өөрсдийн бүх одод холбон тоглогчдоо солилцох талаар идэвхтэй ярилцаж байгаа талаар “Yahoo Sports”-ийн сурвалжлагч Крис Хэйнес мэдээллээ. Тодруулбал, Расселл Уэстбрукийг Кайри Ирвингээр солилцох гэнэ.

Түүний бичсэнээр “Хоёр баг тохиролцоонд хүрч магадгүй гэсэн өөдрөг төсөөлөл бий ч цөөн хэдэн саад бэрхшээл байсаар байна” гэжээ. Мөн Хэйнесийн үзэж буйгаар Нетсийн зүгээс шагайнаас гэмтлээсээ эргэн ирж буй лигийн шилдэг алсын зайн шидэгчдийн нэг Жо Харрисыг энэ наймаанд оролцуулах хүсэлтэй байгаа гэнэ. Гэхдээ Лэйкерс 8.5 сая ам.долларын гэрээтэй Сет Көрриг багтаа авахыг илүүд үзэж байгаа аж.

Нетсийн зүгээс саяхан солилцоонд орох хүсэлтээ хүргүүлсэн Кевин Дюрантын асуудлыг нэг тийш нь шийдэхээр хичээж байна.

Кайри Ирвингтэй ойр байдаг эх сурвалжийн хэлснээр Ирвинг Лебронтой дахин нэг багт тоглоно гэж үргэлж ярьдаг байжээ. Мөн тэрбээр зодог тайлахаасаа өмнө Коби Брайантын хүчин зүтгэж байсан багийн өмсгөлтэй тоглох болно гэдгээ ч дотны хүмүүстээ ярьж байсан удаатай гэнэ.

Коби Брайант, Кайри Ирвинг нар дотно холбоотой, ах дүүсийн харилцаатай байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж