Хойд Солонгос: АНУ Азид NATO-гийн эвсэл байгуулах шалтаг хайж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: АНУ Азид NATO-гийн эвсэл байгуулах шалтаг хайж байна

Хойд Солонгос: АНУ Азид NATO-гийн эвсэл байгуулах шалтаг хайж байна

Хойд Солонгосын зүгээс АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг гурван улсын байгуулсан цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх гэрээг шүүмжлэв.  Энэ нь NATO шиг цэргийн холбоог бүс нутагт байгуулах АНУ-ын төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "KCNA" агентлагт АНУ Азид эвсэл байгуулж, мэдлээ тэлэх зорилготой гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Фумио Кишида, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол нар өнгөрсөн долоо хоногт NATO-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Тухайн үед Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн ахиц дэвшил нь Солонгосын хойг төдийгүй Зүүн Азид ноцтой аюул учруулж байна гэж ярьсан юм. Тэд Хойд Солонгосын эсрэг өргөтгөсөн саатуулах арга хэмжээг бэхжүүлэх  арга замыг судлах болно гэж мэдэгджээ. 

Хойд Солонгос энэ жил урьд өмнө байгаагүй хурдацтай пуужингийн туршилт хийж байгаа бөгөөд зарим хүмүүс дахин цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж