Кристиано Роналдо багаа орхино гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.03-нд нийтлэгдсэн

Кристиано Роналдо багаа орхино гэв

Кристиано Роналдо багаа орхино гэв

Хөлбөмбөгийн тод од Кристиано Роналдо Манчестер Юнайтед багийг орхих хүсэлтэйгээ албан ёсоор мэдэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 37 настай түүний хувьд жил гаруйн өмнө хоёр дахь удаагаа Олд Траффордод эргэн ирсэн бөгөөд өнгөрсөн улирал лигтээ 30 тоглолтод 18 гоол оруулсан үзүүлэлттэй. Гэвч баг нь лигтээ зургадугаар байр эзэлж, ирэх улирал УЕФА Аваргуудын лигт оролцох боломжгүй болсон юм.

Роналдогийн Манчестер Юнайтедтай байгуулсан гэрээ 2023 оны зургадугаар сард дуусна. Мөн тамирчинд гэрээгээ сунгах эрх бий.

Их Британийн “The Times”, АНУ-ын “ESPN” зэрэг хэвлэлийн мэдээлж буйгаар Челси, Байерн Мюнхен, Наполи зэрэг багууд Роналдог эгнээндээ элсүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Роналдогийн тухайд замналынхаа сүүлийн жилүүдэд тогтмол УЕФА Аваргуудын лигт оролцох зорилготой байгаа аж. “The Athletic” хэвлэлийн мэдээлснээр Челсигийн шинэ эзэн Тодд Боэли өнгөрсөн сарын эхээр Роналдогийн төлөөлөгч Хорхе Мендестэй уулзсан аж.

Манчестер Юнайтед баг саяхан Аяаксын дасгалжуулагч Эрик тен Хагийг авч буйгаа зарлаж, танилцуулсан билээ. Нидерланд мэргэжилтний хувьд Роналдог ирэх улирлын төлөвлөгөөндөө багтаасан гэдгээ хэлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж