Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон хоёр британи иргэнийг хөлсний дайчин хэмээн буруутгасан тухай Кремлийн төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Тусламжийн сайн дурын ажил хийж байсан тогооч Дилан Хили өнгөрсөн дөрөвдүгээр сард шалган нэвтрүүлэх цэг дээр баригджээ.Мөн өдөр цэргийн дүрэмт хувцастай Эндрью Хилл бууж өгсөн тухай бичлэгийг Оросын талаас нийтэлсэн байна. Өнгөрсөн сард мөн Британийн хоёр өөр цэрэг болох Шон Пиннер, Айден Аслин нар цаазаар авах ял сонссон юм.
Дилан болон Эндрью нар олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Украины зүүн нутаг дахь Оросын итгэмжлэгдсэн шүүх дээр Шон Пиннер, Айден Аслин нар ял сонсоод байна.
Оросын итгэмжлэгдсэн шүүх ял тулгасны дараа Европын хүний эрхийн шүүх хөндлөнгөөс оролцож, ялыг биелүүлэхгүй байхыг шаарджээ. Гэвч Орос улсын зүгээс Страсбургийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээ больсон ба тэдний хувь заяа Оросыг дэмжигч, салан тусгаарласан Бүгд Найрамдах Донецк Ард улсын асуудал гэж үзэн уг уриалгыг няцаасан юм. ОХУ-ын “ТАСС” агентлагийн мэдээлснээр, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан баривчлагдаад буй Дилан, Эндрью нарыг "хөлсний цэргийн ажиллагаа явуулсан" хэргээр шүүнэ гэж мэдэгджээ. Энэ хоёр эрэгтэй хоёулаа мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахаас татгалзсан гэж мэдээлсэн.
Шүүхээс ял тулгаад буй Дилан болон Эндрью нарын гэр бүл Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран олон улсын шүүхээс хэргийг болиулахыг хүсч байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ