Хятад улсад хар салхи дэгдээд байна

Хуучирсан мэдээ: 2022.07.03-нд нийтлэгдсэн

Хятад улсад хар салхи дэгдээд байна

Хятад улсад хар салхи дэгдээд байна

Хятадын хамгийн олон хүн амтай Гуандун зэрэг мужуудад дээд зэргийн хур тунадас орж, гамшгийн эрсдэл өндөр байгааг цаг уурчид анхааруулж байна. Энэ оны анхны хар салхи Хятадын өмнөд эрэгт хүчтэй аадар бороо авчраад буй.

Гуандун мужийн Маомин хотод Бямба гаригийн үдээс хойш шуурга шуурч эхэлжээ.Дараа нь Чаба гэх нэртэй хар салхи нь баруун хойд зүгт цагт 15-20 км (10-15 миль) салхилж байна гэж Үндэсний цаг уурын төвөөс мэдэгдэв.

Чаба хэдийгээр дунд зэргийн эрчимтэй, цаг хугацааны явцад хүчээ алдах төлөвтэй байгаа ч хэт их бороо орж, борооны хур дээд амжилтыг эвдэж магадгүй. Хятадын хар салхи  Гуандун мужийн баруун хэсэг, Гуансигийн өөртөө засах орны зүүн хэсэг болон Хайнань арлын мужид бороо орж, хөрсний гулгалт, хот суурин газрын ус тогтож, үер буух эрсдэлтэй аж. Хайнань Бямба гаригт яаралтай тусламжийн арга хэмжээг хоёр дахь түвшин буюу II зэрэгт шилжүүлэв.  Энэ нь арал даяар төмөр замын үйлчилгээг түр зогсоож, Хайкоу, Санья хот руу болон буцах 400 гаруй нислэгийг цуцалжээ. Чаба шуурганаас болж Хонгконгт хоёр усан онгоц сүйрч, 20 гаруй хүн далайд сураггүй алга болов.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
14
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж