"Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан" | News.MN

"Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан"

"Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан"

"Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан"

Онцгой байдлын ерөнхий газраас амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх зорилгоор “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг өчигдөр/2022.07.02/ нийслэлийн Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд нийт 675 хүүхэд өртсөнөөс 499 хүүхэд амь насаа алдсан. Үүнээс 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан тоон мэдээлэл байна. Дээрх тоон мэдээллийг харахад гамшгийн эрсдэлийг бууруулахад эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоо чухал байгаа нь харагдаж байгаа юм.

Усны ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн ослын шалтгаан нөхцөлийг нь судлан үзэхэд хараа хяналтгүй орхисноос хиймэл нуур, тогтоол усанд орох, аялал, амралт зугаалгаар явах үедээ эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналтаа сулруулсанаас болж хүүхдүүд гол, нуурын усанд орж амь нас эрсдэх тохиолдол ихэнх хувийг эзэлж байна. Иймд төрийн болон төрийн бус, олон улсын  байгууллагууд хамтран салбар хоорондын уялдааг ханган ажиллаж байгаа нь үер усны осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахад чухал ач холбогдолтой юм. Монголын минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл, эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд иргэн бүр хариуцлагатай байж эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулж байгаа тус өдөрлөгт ХНХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ЦУОШГ, ГБХЗГ, Монгол Улсын Далайн захиргаа, НЭМҮТ, МУЗН, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага, Гол, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо ТББ,  “Ландкруйзер эзэмшигчдийн клуб”, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111-р анги, НОБГ оролцож, агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн сургалтыг явуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.

Түүнчлэн иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-03 213.87.132.88

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж