Увс нуур дэвжээний наадмын сорилго барилдаан өчигдөр/2022.07.02/ Харзтайд болж даян аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Ц.Мөнхбаяр нараар магнайлуулсан 128 бөх хүч бяр уран мэхийг уралдуулан барилдав. Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан Б. Сэр-Од долоо даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн харцага Хангайн Наранбаяр үзүүрлэлээ.
Галын сорилго барилдааныг Японы жүдогийн алдарт тамирчид хүрэлцэн ирж сонирхов. Тодруулбал, Сүзүки Кэйжи, Жоширо Марүяама, Санширо Мүрао, Кагэүра Кокоро, Саито Тацүрү нарын бөхчүүд иржээ.
Их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Баторших, Увс аймгийн Малчин сумын харьяат цэргийн нэмэх начин Т.Батсүрэн нар шалгарсан юм. Энэхүү барилдаанд Увс нуур дэвжээний аваргууд болох П.Бүрэнтөгс, С.Мөнхбат болон улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү нар зодоглосонгүй.
зочин 2022-07-03 64.119.26.4
Увс аймгийн бөхчүүд улсын наадамд тун сайн барилддаг шүү. Увсчууд цаанаа л нэг азтай хүмүүс шиг санагдаад байдаг юм даа.
Зочин 2022-07-03 213.87.132.88
>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-07-03 66.181.182.133
Допингод цонх үе гэж бий
Зочин 2022-07-03 202.126.88.95
Допинг нь таарсан нэг нь л түрүүлнэ ш дээ, улсын наадам ч ялгаагүй допингныхоо дозыг тааруулсан нь л түрүүлнэ дээ
Халх өвгөн 2022-07-03 66.181.180.252
Залуучууд сайн бна. Бусад галууд шлгэр аваад бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй ! Халх, ойрадоороо ялгарах дэмий !
МУ-ын Иргэн 2022-07-03 202.21.105.7
Т1 БӨК…