Украин Оросын цэргийн мэдээлэл хадгалсан хатуу дискийг олжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.03-нд нийтлэгдсэн

Украин Оросын цэргийн мэдээлэл хадгалсан хатуу дискийг олжээ

Украин Оросын цэргийн мэдээлэл хадгалсан хатуу дискийг олжээ

Украины хүчнийхэн 100 гигабайт цэргийн мэдээлэл бүхий Оросын хатуу дискийг олжээ. Хатуу диск дотор Оросын цэргийн техник хэрэгсэл, сургуулилалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байсан гэж "Kiyev Independent" Бямба гаригт мэдээлэв.

Энэхүү дискийг Беларусьтай хиллэдэг хойд дүүрэг болох Чернигов мужаас олж илрүүлсэн бөгөөд тус газар Оросын түрэмгийллийн эхний цэг байсан юм.  Түүнчлэн диск нь Оросын агаарын артиллерийн дивизийн тухай нарийвчилсан төлөвлөгөө болон бусад албан ёсны баримт бичгүүдийг багтаасан байна.

Хэд хэдэн мэдээлэлд  "нууцлагдсан" гэсэн шошго тэмдэглэгдсэн байсан.

"Украины хууль сахиулагчид түрэмгийлэгчдийн гэрэл зураг, шинж чанар, паспортын хуулбар болон бусад бичиг баримттай болсон" гэж Улсын хилийн алба мэдэгдэв.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж