"Барууны хориг Орос-Беларусийг нэгтгэхэд хүргэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

"Барууны хориг Орос-Беларусийг нэгтгэхэд хүргэж байна"

"Барууны хориг Орос-Беларусийг нэгтгэхэд хүргэж байна"

Барууны орнуудын зүгээс ОХУ-д урьд өмнө хэзээ ч байгаагүй улс төр, нийгмийн дарамт үзүүлж, хориг арга хэмжээ авсан нь Беларусийг Оростой нэгдэх явцыг түргэсгэж байна гэж Владимир Путин хэллээ. Тодруулбал, "Хууль бус хориг арга хэмжээний хохирлыг багасгах, шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хялбар болгох, шинэ чадавхийг хөгжүүлэх, найрсаг орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хоёр улсыг нэгтгэх  болно" гэж хэлжээ.

Украинтай хил залгаа хөрш зэргэлдээх холбоотнууд ЗХУ задран унасны дараа хурцадсан харилцаагаа бэхжүүлэх зорилгоор 1997 онд гэрээнд гарын үсэг зурсан. Холбооны гэрээний дагуу улс бүр тусгаар тогтносон хэвээр байгаа ч харилцан иргэддээ оршин суух болон иргэний харьяаллын эрхийг олгодог.

2020 оны Минскийн сонгуулийн дараа засгийн газрын эсрэг жагсаалыг дарахад дэмжлэг Орос улс Беларусьд дэмжлэг үзүүлсэн. Энэ үеэс хойш Лукашенко Путинтэй ойртож эхэлсэн. Улмаар хоёрдугаар сарын 24-нд Москва Украинд халдан довтлох үед Беларусийг ашиглахыг Лукашенко зөвшөөрсөн юм.

"Их 7" болон "НАТО"-ийн удирдагчид энэ долоо хоногийн эхээр ээлж дараалан дээд хэмжээний уулзалтуудаа хийсэн. Энэ үеэрээ Москваг Беларусьтай цэргийн интеграцчилал хийхийг эсэргүүцэж, стратегийн шинэ хүрээг тодорхойлсон.

Лукашенког Санкт-Петербургт айлчлах үеэр Путин Орос улс тун удахгүй цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай пуужингаа Беларусьт байрлуулна гэж мэдэгджээ. Түүнчлэн, Пүрэв гаригт Лукашенко болон Сергей Лавров нарын уулзалтын үеэр Беларусийн ерөнхийлөгч Орос улс барууны орнуудын цөмийн аюул заналхийлэлд хариу өгөхөд бэлэн байх ёстой гэсэн байна.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
21
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж