Обама Абу-Мазенд юу амласан бэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Обама Абу-Мазенд юу амласан бэ?

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Charles Rex Arbogast

Хэлэлцээр эхлүүлэх урьдчилсан нөхцөлөөс нь юу ч биелэгдээгүй ч Палестины автономын тэргүүн Израильтай хэлэлцээрээ эхлэхээр яаран зөвшөөрсөн нь гайхал төрүүлж байна. Гэхдээ "Аль-Хайят" гэх араб сонинд Абу-Мазены Обамагаас авсан амлалтын талаар бичсэн байна.

Гол амлалт нь АНУ хэлэлцээрт чухал үүрэгтэйгээр оролцож, еврейн суурин барихад хориг тавихад хүчин чармайлт гаргана гэдэг нь болж байгаа гэнэ. Есдүгээр сарын 26-нд суурин барихад тавьсан хоригийн хугацаа дуусах бөгөөд сууринг үргэлжлүүлэн барих нь  хэлэлцээрийг тасална гэж Палестины хэлэлцээрийн хэсгийн ахлагч Саиб Арикат мэдэгдсэн байна. “Израиль сууринг барих эсвэл энх тайвныг байгуулах хоёрын аль нэгийг сонгох ёстой” гэж Арикат мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр Абу-Мазен Ойрхи Дорнодын дөрвөн зуучлагч ба АНУ-д суурин босгох, хэлэлцээр  хоёр зэрэг явагдахгүйг  дамжуулсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж