Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно

АНУ-ын Харилцаа холбооны комисс Пүрэв гаригт Старлинк хиймэл дагуулын интернет сүлжээг хөдөлж буй тээврийн хэрэгсэлд ашиглах зөвшөөрөл олгожээ. Ингэснээр Элон Маскийн Старлинк интернетийг арилжааны агаарын тээврийн компаниуд, хөлөг онгоц, ачааны машин зэрэгт ашиглах боломжтой болсон байна.

Старлинк нь хөдөө орон нутаг, интернетийн дутагдалтай байршилд амьдардаг хэрэглэгчдээс эхлээд хөдөлгөөнт тээврийн хэрэгслүүдэд хүртэл үйлчилгээгээ тэлэх арга замыг эрэлхийлсээр ирсэн байна.

“SpaceX” компани 2019 оноос хойш дэлхийн нам дор тойрог замд 2700 орчим Старлинк хиймэл дагуулыг тогтмол хөөргөж, олон зуун мянган захиалагчтай болжээ. Энэ дотор 599 ам.доллараар үнэлэгдэх терминалын иж бүрдэл ашиглан өргөн зурвасын интернет хэрэглээд, сард 110 ам.доллар төлдөг хэрэглэгч цөөнгүй бий.

Старлинк өмнө нь “Gulfstream” тийрэлтэт онгоцууд болон АНУ-ын цэргийн нисэх онгоцууд дээр зохих лицензийнх нь дагуу интернетээ туршиж байсан. Старлинкийн терминал хэтэрхий том тул Теслагийн машинуудад холбох боломжгүй гэж Элон Маск хэлжээ.

Эх сурвалж: ECONOMIC TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж