Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ

НҮБ-ын Соёлын агентлаг буюу ЮНЕСКО-оос Украины борщ шөлийг соёлын өвийн жагсаалтад бүртгэжээ. ЮНЕСКО шийдвэрээ өчигдөр /2022.07.01/ зарласан бөгөөд энэ уламжлалд дайн сөргөөр нөлөөлж буй тул нэн яаралтайгаар ийм шийдвэр гаргалаа гэв.

Хүрэн манжингаар хийдэг өтгөн тэжээллэг шөлийг Украинд үндэсний хоол гэж үздэг. Борщ нэртэй шөл нь Орос болон Зүүн Европын бусад орнуудад ч өргөн дэлгэрсэн.

ЮНЕСКО-ийн жагсаалтад зан заншил, соёлыг нэмж оруулах нь тухайн үндэстний оршин тогтнох эрхийг хадгалж үлдэхийн тулд анхаарал татах зорилготой юм. Дайн Украины шөлний соёлын оршин тогтнох чадварт заналхийлсэн гэж ЮНЕСКО мэдэгджээ.

Харин Украины Соёлын сайд Александр Ткаченко хэлэхдээ, “Борщийн дайнд ч, энэ дайнд ч бид ялна” гэжээ. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх явц нь ард иргэдийн нийгэм, соёлд сөргөөр нөлөөлж байна. Хүмүүс хүнсний ногоогоо өөрсдөө тариалж, идэх хоолоо бэлтгэж чадахгүй байна. Борщ бол украинчуудын өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл гэж ЮНЕСКО үзэж байна.

Борщтой адилаар ЮНЕСКО-ийн өвд бүртгэгдсэн сонирхолтой зүйлс бас бий. Тухайлбал, Хятадын сүүдэр шийн хүүхэлдэй, Францын баярын зоог, Өмнөд Солонгосын кимчи зэрэг багтана.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж